Ховд голын сав газар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бүсээс эртний хүмүүсийн оршуулгын зан үйлийг илтгэх чулуун хайрцагтай булш илрүүлжээ.
Төслийн нөлөөллийн 28 мянган га талбайд хийсэн археологийн хайгуулаар нийт 608 дурсгал бүртгэснээс 585-д нь авран хамгаалах малтлага, судалгаа хийх шаардлагатай аж. Одоогоор эхний ээлжийн 200 гаруй дурсгалд малтлага хийж дууссан бөгөөд зургаан судалгааны байгууллага хамтран ажиллаж байна. Соёлын биет өвийг авран хамгаалах судалгааг 2027 он дуустал үргэлжлэхээр төлөвлөжээ. Мөн олдворуудад тулгуурлан төрөлжсөн музей байгуулах санаачилгыг холбогдох албаныхантай хэлэлцэж эхэлсэн байна.
Э.Сүйлэн