ОХУ-ын Москва хотод энэ сарын 20 хүртэл үргэлжлэх туухай өргөлтийн олон улсын тэмцээнд таван орны 150 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын цэргийн биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Энхтайванаар ахлуулсан гурван алба хаагч оролцсон юм. Урт түлхэлттэй төрөлд эмэгтэйчүүдээс 68 кг-ын жинд дэслэгч Б.Ундрах (Хуурай замын цэргийн командлал) алт, эрэгтэйчүүдээс 78 кг-д ахмад Г.Гантогтох (327 дугаар анги) мөнгө, ахлагч Л.Батсуурь (032 дугаар анги) хүрэл медаль хүртлээ.