Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат хүлээн авч уулзлаа.
2026-01-20

“Туулын хурдны зам”-ын талбайд геодезийн хэмжилт хийж дууслаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтуудын ажлын явц, хэрэгжилтийг хэлэлцлээ. Тухайлбал, Туулын хурдны замын түр барилга, байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай, материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд хийсэн геодезийн хэмжилт бүрэн дууссаныг холбогдох албаныхан тайлагнав. Инженер геологийн ажлын хүрээнд 40 цооног өрөмдөж, зураг төслийн хүрээнд шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг баталсан байна. Мөн авто зам, гүүрний хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 92.9 хувьтай үргэлжилж буй гэв.
2026-01-20

“Угалзтай гутал зарна” гэх зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ

“Угалзтай гутал зарна” гэх зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ
2026-01-20

Цусны хавдартай хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийв

Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийсэн талаараа эмч нар өчигдөр мэдээллээ. Эл эмчилгээг УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэрийн санаачилгаар ЭХЭМҮТ, БНТУын “Medical Park” эмнэлэг, мөн ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. 15 настай, М гэх охинд үүдэл эс шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ өөрөөс нь үүдэл эсийг нь ялган авч боловсруулан, хөлдөөгөөд эргэн сэлбэжээ. Тэрбээр таван настайдаа цусны хавдраар оношлогдсон бөгөөд есөн жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч өвчин нь удаа дараа сэдэрсэн байна. Харин цусны үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа биеийн байдал нь сайжирчээ.
2026-01-20

Өвлийн олимп зохион байгуулах газруудын тоо эрс цөөрч буй гэв

ОУОХ-ны төлөөлөгч К.Штосс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор өвлийн спортын төрөл, тамирчид болон үзэгчдийн тоог цөөрүүлэх, уралдаан тэмцээний товыг наашлуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байгааг онцоллоо. Учир нь олимп дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа эхэлдэг паралимпын наадмын үеэр агаарын хэм нэмэгдэж, дулаардаг тул тэмцээн явуулахад хүндрэл учруулдаг байна. Хэрэв тоглолтуудын хугацааг гурван долоо хоногоор наашлуулбал зохион байгуулах боломжтой газрын тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж эрдэмтэд үзэж буй юм.
2026-01-20

“HUREM” брэнд есөн нас хүрлээ

Биеийн дулаан хадгалах omni heat технологи ашиглан хямд үнэтэй ч чанартай бү- тээгдэхүүн үйлдвэрлэдэг “HUREM” брэнд хэдийнээ өөрийн гэсэн хэрэг­лэгчтэй болж чаджээ. Монголын загварын салбарт өөрийн өнгө төрх, байр суурийг аажмаар бүрдүүлж чадсан үндэсний үйлдвэрлэгч тус брэндийг дизайнер мэргэжилтэй Ц.Идэр үүсгэн байгуулсан юм.
2026-01-20

Нөөцийн махыг өнөөдрөөс эхэлж хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Нөөцийн махыг өнөөдрөөс эхэлж хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-20

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв

Эрчим хүчний сайд асан, өдгөө “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны газрын дарга, сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан, одоо Эрчим хүчний зохи­цуулах хорооны зохицуулагчаар ажилладаг П.Товуудорж нарыг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорихоор боллоо.
2026-01-20

Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов

ОУЦХБ Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид хиймэл оюун, цахим технологи ашиглаж Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцов.
2026-01-20

Манай орны цэвдгийн хэмжээ хоёр дахин багасав

Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас Монголыг дэлхийн хамгийн их цэвдэгтэй таван орны нэг болохыг онцлов. Гэвч уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цэвдэгт газар нутгийн хэмжээ эрчимтэй хумигдаж байна. 1970-аад оны судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 хувьд нь цэвдэг тархсан байсан бол өдгөө энэ үзүүлэлт 29 хувь болон буурчээ. Өөрөөр хэлбэл, ердөө хагас зуун жилийн дотор цэвдэгт газрын хэмжээ хоёр дахин багассан гэсэн үг.
2026-01-19

Нийслэлд шөнөдөө 35 хэм хүйтэн байна

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа Ерөө голын хөндийгөөр 44-49 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 38-43 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 34-39 хэм,
2026-01-19

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Дагийраазайн Нямдоржийг сонголоо

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн XIX их хурал өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо боллоо. Их хурлаар эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнийг буюу Удирдах болон Хяналтын зөвлөлийн дарга, бага хурлын гишүүдийг шинээр томилсноороо онцлогтой. Чуулганд МЗЭ-ийн 360 гишүүн оролцсон бөгөөд тэднийг төлөөлөн ахмад гишүүн, МЗЭ-ийн шагналт Дамбын Цогт-Очир хурлыг нээж үг хэлэв.
2026-01-19

117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ

117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ
2026-01-19

Прокурорын байгууллага 70 хүнийг нөөцдөө бүртгэжээ

Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журамд заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн ээлжит сонгон шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын газраас энэ сарын 10-16-нд зохион байгууллаа. Уг сонгон шалгаруулалтад 421 иргэн бүртгүүлснээс эл журамд заасны дагуу 60 болон түүнээс дээш оноо авч тэнцсэн 70 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр болжээ.
2026-01-19

“Улсын их дэлгүүр” нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашигтай ажиллажээ

"Улсын их дэлгүүр” (УИД) компани нь 2025 оны санхүүгийн урьдчилсан гүйцэтгэлээр 743.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашиг олсноо тайлагнажээ. Тус компанийн орлогын үндсэн эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээс бөгөөд үүнээс 9.4 тэрбумын орлого олж, 8.6 тэрбум төгрөгийг зарлагадсан байна.
2026-01-19

Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-01-19

“Spotlight” киногоор дамжуулан сэтгүүл зүйн үнэ цэнийг онцлов

“Spotlight” киногоор дамжуулан сэтгүүл зүйн эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг онцлов
2026-01-19

Улаанбаатар хотод -42, Завханы Тэсэд -52.7 хэмд хүрч хүйтрэв

ЦУОШГ-аас энэ сарын 20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг сэрэмжлүүлсээр буй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол оронд энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр, шөнүүд тохиолоо. Тухайлбал, Завхан аймгийн Тэс сумд нэгдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө агаарын температур -51.2, хөрсөн дээрээ -52.7 хэмд хүрч, цочир хүйтрэв. Мөн Завханмандал, Отгон, Баянтэс сумын нутгаар -40-47 хэмийн хүйтэн хоносон бол Түдэвтэй, Нөмрөг, Отгон, Алдархаан, Тосонцэнгэл, Баянтэс, Завханмандал сумын ихэнх хэсгээр хөрсөн дээр -40-48 хэмтэй хэмжигдсэн байна.
2026-01-19