Охид олз олох “хэрэгсэл” биш
Хэвлэлд мэдээлснээс үзвэл хүүхдүүдийг гэр бүл болгосны шууд үр дагавраас өнөөдөр дэлхий дээр 650 сая гаруй эмэгтэй хүн шаналж байдаг гэнэ. Цар тахлын өмнөх үеийн байдал хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд насанд хүрээгүй 150 сая охин нөхөрт гарах төлөвтэй юм байна.
2026-05-12
Тивийн шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөх нь
Шатрын спортын 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Тивийн шилдгүүд авьяас, ур чадвар, туршлагаараа өрсөлддөг тул тоглолт өндөр зэрэглэлд тооцогддог.
2026-05-12
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хамжигч биш гэж дүгнэв
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм
2026-05-12
Иогийн фестиваль энэ сарын 16-17-нд болно
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, иог сонирхогчдын хүсэн хүлээдэг “Монголын иогийн фестиваль-2026” арга хэмжээг “Блю скай” зочид буудалд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах нь.
2026-05-12
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
2026-05-12
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монголд 26 жилийн дараа зочиллоо
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад айлчиллаа. Түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр хүлээн авч, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй эрх зүйн бодлого, цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
2026-05-12
Ховдод зургаа, долоон сартай хоёр хүүхэд улаанбурхнаар энджээ
Улаанбурхан өвчний дэгдэлт манай улсад 440 дэх өдрөө үргэлжилж байна. Уг халдварын улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүүхэд эндэж, нас барсан хүний тоо 20-д хүрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)- өөс мэдээлэв.
2026-05-12