Улсын аварга П.Бүрэнтөгс номын аяныг нээв
Соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийслэлийн захын хорооллын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Монгол Улсын аваргуудаас П.Бүрэнтөгс номын аяныг нээж, хандивт нэгдлээ
2026-03-05
“Номадс-40” клубийнхэн улсын аварга боллоо
Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурт зохион байгуулсан мөсний загасчлалын УАШТ-д Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгийн нийт 22 багийн 111 тамирчин оролцлоо. Энэ удаа тэмцээнийг ДАШТ-ий дүрмийн дагуу явуулж, өмнөх жилүүдийнхээс олон оролцогч өрсөлдсөн нь онцлог байв.
2026-03-05
ЭХЗХ-ны зохицуулагч П.Товуудоржийг суллажээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд холбогдох хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан П.Товуудоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө.
2026-03-05
Ю.ҮНЭНБҮРЭН: Морь уралдааны иж бүрэн хууль батлуулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй
Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос хэвлэлийн бага хурал хийв. Тус холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн “Бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж буй ард түмэн. Энэ заагт нүүдэлчин ахуйгаа алдчихгүй байх хэрэгтэй. Төр засгаас гаргаж буй тушаал, шийдвэр зөвхөн өнөөдрийг л харж байна, түүнээс тав, арван жилийн цаадахыг, Монголын өв соёлын залгамж халаа, хэрхэн үргэлжлүүлэх талаар ярьдаггүй.
2026-03-05
Хийн аюулгүй ажиллагааны “Gas safety-2026” сургалтын нээлт болов
Засгийн газраас дэвшүүлсэн агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах зорилтот хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, хангамж, нийлүүлэлт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй.
2026-03-05
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын энэ оны бүртгэл эхэлснийг Боловсролын үнэлгээний газраас мэдээлэв. Бүртгэлийг өчигдөр 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 15-ны 18.00 цагт дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, 2026 оны монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагч өөрийн сурч буй сургуулийн сургалтын цахим системд хандаж бүртгүүлэх юм.
2026-03-05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх тухай төсөл боловсруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв. Тус компанийн нийт 12 тэрбум хувьцааны 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 3.2 тэрбумыг нь Монгол Улсын 3.4 сая иргэн, долоон сая ширхгийг нь үндэсний 488 аж ахуйн нэгж тус тус эзэмшиж байгаа аж
2026-03-05
Тостын нуруу, Сэврэй уул, Хүрэн ханын хэцэд 26 ирвэс 10 гүем нутаглаж байна
Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр саяхан болж өнгөрсөн билээ. Орчин үед дижитал технологиудын тусламжтайгаар зэрлэг амьтан, ургамлын төрөл, зүйл, тархац нутаг, тоо толгой, нөөц, амьдралын онцлогийг нь судлах боломж илүү нэмэгдэн, биологийн олон янз байдлыг хамгаалахад томоохон түлхэц болоод байгаа.
2026-03-05
Мөрдөн шалгалтад саад учруулж байсан Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлав
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа.
2026-03-05
Сонсгол бууралтын 60 орчим хувийг эрт оношлох боломжтой
Дэлхийн сонсгол хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ-ын мэдээлснээр 2024 онд дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна. Энэ тоо 2030 онд 630, 2050 онд 900 саяд хүрэхээр байгаа бөгөөд сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой гэж үздэг аж.
2026-03-04
Паркетын өвчин” буюу хүүхдийн хөл нумгүйдэх эмгэг
Гутлын дэлгүүрүүдийн хамгийн эрэлттэй, гүйлгээтэй бараа нь нумтай гутал, улавч, хөлийн хуруу тэгшлэгч болоод уджээ. Зарим нь хүүхдийн хөлийн тавхайн согогийг үнэгүй оношлох нэрээр бараагаа сурталчлах аж. Ийм төрлийн бизнес цэцэглэсний учир нь сүүлийн жилүүдэд бага насныхны дунд хөлийн тавхай хэсгийн олдмол хийгээд төрөлхийн эмгэг, гажиг хэдэн мянгаараа оношлогдож, аюул дагуулах болсонтой холбоотой. Энэ нь бидний нэрлэж заншсанаар хөлийн ул тэгшрэх буюу нумгүйдэх эмгэг юм.
2026-03-04
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлүүлнэ
Нийслэлийн хэмжээнд нэдүгээр сарын 20-ноос 385 цэгээр нөөцийн мах жижиглэнгээр худалдаж буй билээ. Тэгвэл өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлүүлэх нь. Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх тус өргөтгөсөн худалдааг 10.00-17.00 цагт нийслэлийн есөн байршилд зохион байгуулах аж.
2026-03-04
Хахууль авсан гэх ажилтнуудын шүүх хурлыг хойшлууллаа
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа.
2026-03-04