Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өмнөговь, Өвөрхангайд  3-5.5 градуст хүрч дулаарлаа

Амралтын өдөр говийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр, ээвэр газруудад 0-5.5 градуст хүрч дулаарчээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумд 5.5, Өвөрхангайн Арвайхээр, Хархорин, Төгрөгт гурван градус хүрсэн нь үнэмлэхүй дулаанд тооцогдож буй аж.
2023-01-10

Манай улс “Scopus” санд хоёр дахь сэтгүүлээ бүртгүүллээ

ШУТИС-ийн “Mongolian geoscientist” нь олон улсын нэр хүнд бүхий уг санд бүртгэлтэй манай улсын хоёр дахь, их сургуулиас хүлээн зөвшөөрөгдсөн анхны сэтгүүл боллоо.
2023-01-10

Нийслэлчүүдтэй танилцсан цаа буганууд гуравдугаар сард нутаг буцна

Богдхан уулын дархан цаазат газарт цаа буга “нутагшаад” сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэсэн ч нийслэлчүүдэд тайгын энэ сүрлэг амьтан шинэлэг, анхаарлыг нь татсан хэвээр байна. Өнгөрсөн ням гарагт Зайсангийн аманд очиход цаатны урц олны хөлд дараатай, цаа бугатай дотночлон танилцах гэсэн иргэд дараалал үүсгэсэн байв.
2023-01-10

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицерууд цэргүүдийг хөлсөөр ажиллуулж, мөнгийг нь авч байв

Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн зуны наадмын үеэр учир битүүлгээр нас барсан нь тухайн үедээ дуулиан шуугиан болж байв. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 13-ны 09.10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийхэд 19 настай, эрэгтэй Н нь амиа алдсан нь тогтоогдсон.
2023-01-10

Хилийн манаа зөрчил илрүүлжээ

Морин уналгатай нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин буцаж орж ирснийг хилийн манаа илрүүлэн саатуулж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.
2023-01-10

Хулгайн хэрэг 92 хувиар өсжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 218 689 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 11 дүгээр сартай харьцуулахад 20.8 хувиар өсжээ.
2023-01-10

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг олжээ

Сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т Ихтамир сумын, Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь олжээ
2023-01-10

АТГ: Гүтгэлгийг тэвчээртэйгээр ажиглаж ирлээ

Нийгмийн анхаарлыг татсан, олон нийтийн дунд “ЖДҮ дэмжих сан”-гийн, “Эрдэнэтийн 49%-ийн”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн хууль бус хувьчлалын, Салхитын мөнгөний ордын хууль бус өмчлөлтэй холбоотой шүүгч нарын, “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргүүдийг шалгаж дуусган, эцэслэн шийдвэрлүүлэхээр прокурор, шүүхэд шилжүүлээд байна.
2023-01-10

15 аймагт зуд болох нэн их эрсдэлтэй

Зуд болох нэн их эрсдэлтэй сумд: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум байна.
2023-01-09

Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн төсөлд анхаарахыг үүрэгдэв

Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.09/-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж танилцуулав.
2023-01-09

Ногоон сургууль төсөл хэрэгжүүлнэ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-иар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 1-р сарын 4-5-ны өдрүүдэд Сүхбаатар, 6-7-ны өдрүүдэд Хэнтий аймагт тус тус ажиллаад ирлээ.
2023-01-09

Монгол, Вьетнам хоорондын шууд нислэгийн тоог нэмнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа. 
2023-01-09

Олон улсад харааны бэрхшээлтэй иргэд ашиглаж болохуйц ямар шинэ шийдэл гарна, тэр болгоныг л монгол хэлээр нэвтрүүлж, нутагшуулна

Хамгийн анхны кириллээр бичдэг, монгол хэлээр уншдаг төхөөрөмжийг  МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим болон олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэгтэйгээр бүтээж байжээ. Ийнхүү 2015 оноос цахим брайл технологийг судалж, хөгжүүлэлт хийн, 2018 оноос “Орбит 20” нэртэй төхөөрөмжөө номын сангийн үйлчилгээндээ анхлан нэвтрүүлсэн байна.
2023-01-09

Цэргүүд өвөлжилт хүндэрсэн сумдын айл өрхүүдийг нүүлгэхэд тусалж байна

Дорнод аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан орон нутгийнхандаа нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж байна.
2023-01-09

НҮБ-ын Хүүхдийн Сан цар тахлын хариу арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын КОВИД-19 цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ.
2023-01-09

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголыг МҮОНТ-ийн мэдээний сувгаар шууд дамжуулна, бусад хэвлэлийг оруулахгүй

Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч дуудах сонсголын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон. Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна" гэв.
2023-01-09

“Био-дендро” бэлдмэл ашиглан хортон шавжтай тэмцэх нь

“Био-дендро” бэлдмэл ашиглан хортон шавжтай тэмцэх нь
2023-01-09

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаална

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ.
2023-01-09