Химийн бодис хадгалж байсан хятад эр цагдаагийнханд хахууль өгөхийг завдав
Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Синвоюань” компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай гэх эрийг Цагдаагийн хэлтсийн байранд ирүүлэн тайлбар мэдүүлэг авах үед мөрдөгчид боодолтой төгрөг, гадаад валют өгөхийг завдсан гэнэ. Цагдаагийнхан түүний үйлдлийг баримтжуулан, хахуульд өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валютыг хууль, журмын хүрээнд хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.
2023-09-21
Яагаад бэлгийн хүчирхийллийн талаар охинтойгоо ярилцах хэрэгтэй вэ
Яагаад эцэг эхчүүд бэлгийн хүчирхийллийн талаар охинтойгоо ярилцах хэрэгтэй вэ? Учир нь хүүхэд найз нөхдийн ам дамжсан яриа, интернэт гэх зэрэг шүүлтүүргүй эх сурвалжаас ташаа мэдээлэл авдаг. Тиймээс эцэг, эхчүүд охиндоо үнэн зөв мэдээллийг өгч, нээлттэй ярилцдаг байх нь чухал юм.
2023-09-21
Завхан аймгийн Яруу сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эл нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралджээ. Халдвар авсан байж болзошгүй иргэн аймгийн төвд ирж, овооны тахилгад оролцсон тул ойрын хавьтлын хүн нь нэлээд олон байх магадлалтай гэнэ. Хавьтлуудыг тогтоох ажил өчигдөр үргэлжилж байв. Түүнчлэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Улиастай, Яруу сумд зургаа хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тарваган тахал өвчний нууц үе нь зургаа хоног учраас ийнхүү шийдвэрлэсэн байна. Эл шийдвэртэй холбоотойгоор МИАТ компаниас энэ сарын 21, 23, 25-нд товлосон Улиастайн чиглэлийн нислэгээ цуцлахаа өчигдөр мэдэгдлээ.
2023-09-21
“Чингис хаан” музей мягмараас бусад гарагт нээлттэй
“Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваариа гаргажээ. Эднийх ирэх оны тавдугаар сарын 14 хүртэл мягмараас бусад гарагт 09.00- 17.00 цагийн хооронд ажиллах аж. Тасалбарыг 16.00 цаг хүртэл худалдана. Хуулийн хүрээнд 0-16 насны хүүхдүүд музей үнэ төлбөргүй үздэг. Ахлах ангийнхан, оюутнууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15, том хүнд 30 мянган төгрөгөөр үйлчилдэг. Гадаадынхан мөн 30, харин хүүхдүүд нь 15 мянган төгрөгөөр үзэх боломжтой. Музейн мэргэжлийн тайлбарлагч авах бол тухай бүрт нэмэгдэл үнэ төлнө.
2023-09-20
Автомашингүй өдрийг энэ сарын 23-нд зохион байгуулах нь
Автомашингүй өдрийг Улаанбаатарт энэ сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тухайн өдөр уламжлал ёсоор хотын төв зам дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07.00-18.00 цагт хязгаарлах юм байна. Түүнчлэн төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг доороос авах боломж бүрдүүлэхээрээ онцлогтой аж. Мөн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдтэй гэнэ. Автомашингүй өдрөөр гэр бүлээрээ алхах, дугуй унахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалсан юм. Ташрамд дурдахад, үүнээс өмнөх автомашингүй өдрийг өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Уг өдөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн болсон билээ.
2023-09-20
Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ.
2023-09-20
Хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг. С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ.
2023-09-20