Барилгын өртөг 21.5 хувиар өсжээ
Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны хоёрдугаар улиралд 248.9 болж, эл өртөг 2022 оны мөн үеийнхээс 21.5, өнгөрсөн жилийн эцсээс 4.8, өмнөх улирлаасаа 1.4 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ. Уг индекс нь барилга байгууламжийг барихад зарцуулж буй материал, машин механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг билээ.
2023-08-10
Оюутан цэргүүд тангараг өргөнө
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 1500 оюутан цэрэг энэхүү сургалтад хамрагдаж байгаа бөгөөд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв
2023-08-10
Зөрчлийн хэрэг буурлаа
Энэ хугацаанд 191 638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх сарынхаас 22.5-27.1 хувиар буурчээ. Эдгээр хэргийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 784 саяыг нь барагдуулаад буй аж. Өмнөх сарынх нь үзүүлэлттэй харьцуулахад Нийгмийн даатгалын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хүүхдийн эрх зөрчсөн хэргийн тоо хамгийн өндөр буюу 43.2-63.1 хувиар буурсан байна.
2023-08-10
ОУ-ын хэвлэлүүдтэй хамтарч Монгол Улсыг сурталчилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 103-р тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулан тус хороог Соёлын сайд ахлан ажиллаж байна.
2023-08-10
Тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлалаа
Үүнээс есөн хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй юм байна. Харин халдварын голомт болох Хэнтийн Баян-Адрага сумд хоёр, Биндэрт гурав, аймгийн төвд нэг хүнийг тусгаарлан, эмчилж байгаа гэнэ. “Өвчилсөн иргэн сум, аймаг, нийслэлийн нутгаар явсан, бас замын унаагаар зорчсон учраас ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох нь нэлээд бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч холбогдох байгууллагынхан хамтран 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг бүрэн тогтоосон. Орон нутагт халдварын голомтод хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм.
2023-08-10
Үсрэнгүй хөгжлийн эринд үерээ ч хэмжиж чаддаггүй цаг уурчид
Манай улс гал, усны аюултай тэмцдэг цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдаа одоо болтол шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадаагүй, зүдрүү хэвээр байгааг ч олон нийт сая анзаарлаа. Тэднийг үерийн голомтод гар нүцгэн ажиллахыг нүдээр үзэв. Үүний зэрэгцээ бас нэг ноцтой, эмгэнэлтэй гэмээр асуудал ил болсон нь цаг уурын байгууллагын нунж дорой, чадавхгүй байдал юм.
2023-08-10
МИАТ: Хар салхины улмаас Сөүл, Пусан чиглэлийн нислэгүүдийг цуцаллаа
Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалж байна.
2023-08-10
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад элссэний 50 жилийн ой тохиож байна
Монгол улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран ажилласан 50 жилийн ой тохиож байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар салбарын сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023-08-09
Үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэдийн гэрийг барьж байна
Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөр болсон. Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
2023-08-09
266 сургууль, цэцэрлэгийн засварыг хугацаанд нь дуусгажээ
Тэр хэрээр сургуулиудын хүртээмж нэлээд асуудал болдог. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Солонгоос сургууль, цэцэрлэгийн засвар, хүртээмжийн талаар тодруулахад “Дотоод засвар ерөнхийдөө дууссан гэхэд болно. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагуудын урсгал засварын гүйцэтгэл 97 хувьтай байна. Харин зарим сургуулийн гадаад тохижилт буюу барилгын өнгийг сэргээж будах ажлыг энэ сарын 20-ноос хийнэ. Одоогоор багш, ажилчид бүгд амарсан. Энэ зун бороо их орсны улмаас засвар хийсэн зарим сургуулийн дээврээс дусаал гоожсон нь засварын ажил удаашрахад хүргэсэн” гэсэн юм. Эл дүүрэгт энэ онд тус бүр гурван сургууль, цэцэрлэг шинээр барьж буй бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2023-08-09