Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал зохион байгуулна
Энэ удаагийн арга хэмжээнд Япон, БНСУ, АНУ зэрэг долоон орны нэрт эрдэмтэд оролцон, өөрсдийн судалгаанаас 11-12-нд танилцуулж, туршлагаа хуваалцах юм байна. Түүнчлэн тархи, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах, суралцах зорилготой залууст дэмжлэг үзүүлэхээр дотоод, гадаадын лаборатори, судлагааны байгууллага, сургалтын талаарх мэдээллийг түгээн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх долоо хоногийн үйл ажиллагаа ШУА-ийн байранд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
2023-08-08
Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдөр тус хорооны ээлжит хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.
2023-08-08
640 хүүхдийн сургууль ашиглалтад орууллаа
Сургуулийн зураг төслийг “Криетив Монголиа” ХХК-ийнхан боловсруулж, барилга угсралтын ажлыг нь “Би энд Би констракшн” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж. Ташрамд дурдахад, 2016-2022 онд нийслэлд 302 тэрбум төгрөгөөр 28 365 хүүхдийн 169 цэцэрлэг, 424.5 тэрбум төгрөгөөр 51 308 хүүхдийн 84 сургууль барьжээ. Мөн өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулсан байна.
2023-08-08
Хар-Ус нуурт гарсан зэгсний түймэрт 2110 га газар өртжээ
Байгалийн үзэгдлээс үүдэлтэй ийм явдал болсон учир холбогдох байгууллагынхан хэргийг шалгаад, хаасан. Хүн, техник хүрэх боломжгүй газарт дэгдсэн түймэр учраас хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж байгаагүй. Азаар энэ түймэрт хүн, мал өртөөгүй. Нөхөн сэргээх арга хэмжээ авах ч боломжгүй. Байгалийнхаа аясаар сэргэн ургах таатай нөхцөл бүрдүүлэхэд л анхаарна. Сүүлийн үед цаг агаарын болзошгүй аюул эрсдэл их тохиож буй тул хамгаалалтын захиргааныхан тогтмол эргүүл хийж, бэлэн байдалд ажиллаж байна” гэв.
2023-08-08
Их, дээд сургуулиудын эрэмбийг ирэх сард олон нийтэд танилцуулах нь
Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд буюу ирэх есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болсноо дээрх яамнаас мэдэгдлээ. Үүнээс гадна ирэх сард их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг олон нийтэд танилцуулахаар болжээ. Тухайлбал, олон улсын хэмжээнд их сургуулиудын эрэмбэ тогтоодог “Times higher education” байгууллагынхантай Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран улсын хэмжээнд дээд боловсрол олгож буй бүх сургуулийн чансааг тогтоохоор өдгөө ажиллаж буй юм байна.
2023-08-08
Ганга нуурыг хамгаалах II шатны ажлуудыг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлж байсан бөгөөд 2023 оноос ийнхүү хоёрдугаар шатны төслийг эхлүүлж байна.
2023-08-08