Улсын нөөцөөс орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно
Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Баянзүрх дүүрэгт үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу иргэдэд олгох гэрийг тээвэрлэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ.
2023-08-07
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
2023-08-07
ОБЕГ-ынхан 1003 тонн лаг шавар, хог, шороог цэвэрлэжээ
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлж, Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.
2023-08-07
Баянзүрх дүүрэгт 1019 алба хаагч, 51 техниктэй ажиллаж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, автозам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
2023-08-06
“Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Хүй долоо худагт Монгол туургатны эрдэмтэн судлаач, түүхчдийн өргөөнд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ зэрэг 10 улсын угсаатны зүй, түүх, соёл судлал, шашин судлал, соёлын антрополги, археологийн 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа юм.
2023-08-05