Украинд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, эсэх нь Оросоос шалтгаална
ОХУ-ыг дизелийн түлш худалдах, тээвэрлэх, гадагш гаргахыг хориглосон шийдвэрээ АНУ наад зах нь ирэх оны дөрөвдүгээр сарын 7 хүртэл түр цуцалж буйгаа Дональд Трамп, Владимир Путинтэй энэ сарын эхээр утсаар ярьсныхаа дараа зарлалаа. Орос улс дэлхийн болон АНУ-ын зах зээлд даруй 300 мянган тонн дизелийн түлш, ирэх сард 500 мянган, дараа нь нэг сая тонныг нийлүүлнэ гэж тэрбээр мэдэгдэв.
2026-10-15
Энэ оны анхны шагналтнууд
Энэ онд Нобелийн шагнал хүртэхээр болсон хүмүүсийн нэрийг аравдугаар сарын 5-наас зарлаж эхлэв. Зарлах ажил 12-ны (өнөөдөр) өдөр хүртэл үргэлжлэх юм. Физиологи, анагаах ухааны салбарт уг шагналыг гэрлээр мэдрэлийн эсийн үйл ажиллагааг удирдах боломж бүрдүүлснийх нь төлөө АНУ-ын Карл Дайссерот, Германы Петер Хегеманн, Георг Нагель нарын эрдэмтдэд олгохоор болжээ. Тэдний хөгжүүлсэн оптогенетикийн арга нь тархи, ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлийг судлахад шинэ боломж бүрдүүлсэн байна.
2026-10-12
Хятадад өнгөрсөн жил 670 гаруй банк хаагджээ
2025 онд БНХАУ-д 670 гаруй банк хаагдснаар банкны байгууллагын тоо дөрөвний нэгээр буурсан тухай “The Financial Times” тус улсын Үндэсний Санхүү Зохицуулалтын Захиргааг иш татан мэдээлэв.
2026-10-05
АНУ-ын цэргүүд өнөөдөртөө багтаж Иракаас гарна
АНУ 2026 оны 9-р сарын 30 гэхэд Иракаас бүх цэргийн хүчээ гаргах гэж байгаа талаар Иракийн Ерөнхий сайд Али аль-Зайди АНУ-ын Төв командлалын удирдагч , адмирал Брэд Купертэй уулзах үеэрээ мэдэгдснийг ВВС уламжлав.
2026-09-30
Уучлал гуйхыг Украинаас шаарджээ
Умард Солонгосын хоёр цэргийн олзлогдогчийг Сеулд шилжүүлсэн тухай мэдээллийг задруулж, улмаар энэ алхамыг нууцлах аливаа тохиролцоог үгүйсгэсэнд Киевийг уучлал гуйхыг Өмнөд Солонгос шаардажээ.
2026-09-28
Путиныг Их 20-ийн уулзалтад урьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх 12-р сад Майами хотод болох ИХ-20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ мэдэгдэв.
2026-09-24
ЕХ, Канадын эвсэлд дөрвөн улс нэгдэв
Европын Холбоо (ЕХ) Австрали, Барбадос, Бразил, Энэтхэг, Канад, Кени улсуудтай хамтран "Олон талт байдлын түншүүд" олон улсын төслийг эхлүүлсэн талаар Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
2026-09-22