
Украины тал нэн даруй, болзолгүй нэн даруй гал зогсооход бэлэн байна гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха НҮБ-ын чуулагны үеэр мэдэгдэв.
Тэрбээр энэхүү тохирог НҮБ-ын 51 гишүүн оронтой хамтарсан мэдэгдэл гэсэн боловч уг баримт бичиг нь албан ёсоор нийтлэгдээгүй байна.
Сибиха Оросын талыг ижил мэдэгдэл хийхийг уриалжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ Оросын урт хугацааны, тогтвортой зохицуулалтын талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэдий ч ямар ч хэлбэрээр хэлэлцэх хугацаанд цэргийн тусгай ажиллагаа зогсоохгүй гэв.
“ОХУ тогтвортой, шударга энх тайван байдалд хүрэхийн тулд хэлэлцээ хийхэд бэлэн байна... Гэсэн хэдий ч бид ямар ч хэлбэрээр хэлэлцээ хийх явцад тусгай цэргийн ажиллагааг зогсоохгүй гэдгийг гашуун туршлагаас олж мэдсэн” тэрбээр хэлжээ.
"Хэрэв европчууд 2014 оны 2-р сард Берлин, Парис, Варшавын баталгаагаар гарын үсэг зурсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг сөрөг хүчнийхнийг албадсан бол Украин улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах байсан." гэж тэрбээ хэлэв.
Мөн Лавров цааш нь хэлэхдээ “Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, 2022 оны хавар Киевтэй энхийн хэлэлцээр байгуулахад, Анкорижид хүрсэн харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд Европ саад болсон” гэжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Украины Гадаад хэргийн сайд А.Сибихагийн мэдэгдэл нь Москваг хуурах гэсэн бас нэгэн оролдлого б бөгөөд Киев болон түүний барууны түншүүдэд завсарлага өгөх зорилго байж болох юм.