
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх 12-р сад Майами хотод болох ИХ-20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ мэдэгдэв.
Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, дээд хэмжээний уулзалтад оролцох нь Путинд зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй төдийгүй бусад орны төр, засгийн газрын тэргүүнүүдтэй уулзах боломжийг олгож магадгүй юм. Урилгыг хүлээн авна гэж Вашингтон найдаж байгааг Рубио онцлон тэмдэглэв.
Владимир Путиныг ИХ-20-ийн дээд хэмжээний уулзалтад урьсанд ОХУ талархаж байгааг тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РИА Новости агентлагт ярьжээ.
"Бид дипломат сувгаар шийдвэрлэж, ажиллах болно" гэж тэр хэлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ уг уулзалтад өндөр түвшинд оролцох бөгөөд мэргэжилтнүүд шаардлагатай баримт бичгүүдийг зохицуулахаар ажиллаж байгаа ч ерөнхийлөгч оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
“Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нарын хооронд уулзалт болохгүй. Энэ нь боломжгүй” гэж Дмитрий Песков энэ тухай асуусан “France Press” агентлагийн асуултад хариулав.