Автобусны карт худалдах, цэнэглэх 100 машин байршуулна
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт худалдах, цэнэглэх үйлчилгээтэй киоск машин байршуулахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмжөөр нэг удаа зорчих эрхтэй, qr код бүхий тасалбар ч худалдан авч болох нь. Автобусны картыг ТҮЦ-ээс худалдаж авахад 4000 төгрөг. Тэгвэл энэхүү машинаас үндсэн үнээр нь буюу 3600 төгрөгөөр авч болох гэнэ.
2025-02-03
Цагаан сарын бэлгийн багц 11-40 мянган төгрөгийн үнэтэй
“Амар байна уу-2025” цагаан сарын үзэсгэлэн, худалдааг энэ сарын 1-нд “Их наяд” төвд нээлээ. Уг үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Өнгөрсөн жил 230 000 хүн үйлчлүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Уламжлалт сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг бөгөөд үүнийг дотооддоо шингээх, үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
2025-02-03
“Цүнх баригч”-аас УИХ-д дэвшсэн Н.Батсүмбэрэл
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2025-02-03
Харилцааны соёл үгүйлэгдэж байна
Мэндлэх, талархах, уучлалт гуйх зэрэг бол харилцаанд заавал байх ёстой зүйлс. Энэ нь насны зөрүү, албан тушаал зэргээс үл хамааралтайгаар нэг нэгнээ хүндлэх ухаан гэхэд болно.
2025-02-02
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестивалтай
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль ирэх сарын 15-16-нд болох нь. Уг үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж буй аж.
2025-02-02
Леброн, Стеф нарыг хэрхэн аврах вэ
NBA-ийн солилцоо, наймааны цонх хоёрдугаар сарын 6-нд хаагдана. Энэ өдрөөс хойш лигийн багууд наймаа хийх боломжгүй юм. Плей-офф улам ойртож буй учраас аваргын төлөө өрсөлдөхийг хүссэн зарим баг хүчээ зузаалахыг хичээх нь гарцаагүй. Тэд хоёрдугаар сарын 6-наас өмнө солилцоо хийх ёстой. Тэгвэл лигийн багууд ямар наймаа хийх боломжтой вэ.
2025-02-01
Н.Цолмон: Дулааны насосыг хэрэглээнд нэвтрүүлснээр нүүрсний зуухыг бүрэн халах боломжтой
Манай орны нөхцөлд халаалтын системийг дулааны насос ашиглан шийдсэнээр байгаль орчинд ямар ач холбогдол, эерэг нөлөө үзүүлэх талаар техникийн ухааны доктор Н.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр “Уур амьсгалын эх газарлаг нөхцөлд дулааны насос ашиглан халаалтын үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” сэдвээр саяхан докторын зэрэг хамгаалсан юм.
2025-02-01
“Алибаба” чатботоо танилцуулжээ
Хятадын хиймэл оюун ухаант чатбот “DeepSeek”-ийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын технологийн “толгой” компаниудын нэг “Aлибаба”-гийн хөгжүүлсэн “Qwen2.5” хиймэл оюун ухаант (AI) загвар нь “DeepSeek”-ээс давсан үзүүлэлттэй гэж өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
2025-01-31
Иргэн, албан байгууллагынхан аюулгүй байдлаа үнэлээрэй
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Шадар сайдын тушаалаар Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийг баталжээ.
2025-01-31
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрээ эргэн харах ёстой”
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон 2019 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрээ эргэн харах ёстой гэв.
2025-01-31