Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

 Хилийн чанадад “Монгол хэл, бичиг”-ийн үзэсгэлэн гаргана

Монгол хэл, бичгийн үзэсгэлэн, арга хэмжээг энэ сарын 15-наас хоёрдугаар са­рын 25 хүртэл Тайвань, БНСУ-ын Сөүл, Японы Токиод тус тус зохион байгуулна. Энэ­хүү арга хэмжээ нь гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэнд эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг таниулахад чиглэжээ. Уг үйл ажил­лагааг Боловсролын яам, Боловс­ролын ерөн­хий газар, Хилийн чанад дахь мон­гол­чуу­дын зөвлөл хамтран зохион байгуулж буй аж.  
2025-01-16

Мод үржүүлэх, ой нөхөн сэргээх чиглэлийн 53 байгууллагын зөвшөөрлийг түр түдгэлзүүлжээ

Мод үржүүлэх, ойжуулах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 53 аж ахуйн нэгжийн тусгай зөв­шөөр­лийг түр түдгэлзүүлснээ Ойн газраас өчигдөр мэдээлэв.
2025-01-16

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч нарыг мэргэшүүлж эхэллээ

Засгийн газрын 254 дүгээр тог­тоо­лоор ерөнхий боловсролын сур­­гуу­лийн сурагчдын үдийн хоол­ны түүхий эдийн зардлыг 2500, дотуур байр­ны­хыг 6300 төгрөг болгон, нэмэг­дүүл­сэн­тэй холбоотойгоор тогооч нарыг өчигд­рөөс сур­галтад хам­руулж эхэллээ.
2025-01-16

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй бол­гох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хур­лыг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-16

Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бу­саар ху­­­­­­­­­ралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэр­­­­­лэв. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байл­­­­­­­­­гах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 13 бо­­лон 18-д хүр­гэхээр болжээ. Жилийн инфляц 2024 оны арван­­­­­­хоё­ду­гаар сард ул­сын хэмжээнд ес, Улаанбаатар хотод 9.1 хувь­тай гарчээ.
2025-01-16

Гадаадад оршин суугаа иргэдийг “E-Mongolia” системээр сонгуульд оролцуулах боломжийг судална

Төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” системийг ашиглан хилийн чанад дахь мон­гол иргэдийн цахимаар сонгуульд оролцох эр­хийг хангах боломжийг судлан, санал, дүг­нэлт гар­гах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуу­­­лах ту­хай тогтоолын төслийг УИХ-ын Инно­вац, ца­хим бодлогын байнгын хорооныхон ба­тал­­­лаа.
2025-01-16

“Өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчлөл 2-4 дахин ихсэж байна”

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөн­­­хий хя­налтын сонсголын бэлтгэл хангах аж­лын хэсгийнхэн гурван цуврал хэлэлцүүлэг зо­­хион бай­гуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхнийх нь бо­лох “Агаа­рын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэ­дэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Үүний хүрээнд агаа­­­­рын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьд­чилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоо­­гоор авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цааш­­­дын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
2025-01-16

“Барса”, “Реал”-ын түүхэн тоглолт

Испанийн Супер цомын тэмцээний финалд “Барселона” өрсөлдөгч “Реал”-ыг 5:2-ын харьцаатай яллаа. Испанийн төдийгүй дэлхийн супер хоёр багийн тулааныг чимсэн баримт, статистикийг сөхвөл тун сонирхолтой дүр зураг гарна. 
2025-01-15

 Японд газар 6.6 магнитудын хүчтэй хөдөлжээ

Япон Улсын баруун өмнөд хэсэгт газар 6.6 магнитудын хүчтэй хөдөллөө.  Тод­­руулбал, Японы гурав дахь том арал Кюүш­юүгийн өмнөд хэ­сэгт орших Мия­заки мужийн ойрол­цоо уржигдар 21.19 цагт эл газар хөдлөлт болсон байна.
2025-01-15

Мэргэн буучийн амьдрал хэрхэн өөрчлөгдөв

Парисын олимпын наадмын оддын нэг нь Туркийн мэргэн бууч Юсуф Дикеч бай­лаа. Хийн гар бууны төрөлд өрсөлдсөн 52 нас­тай тамирчин спортын амжилтаасаа гадна нэг гараа халаасандаа хийгээд буудаж буй өвөр­мөц, тайван гэмээр төрхөөрөө олны анхаар­лыг татсан юм. Мөн тэрбээр ямар нэг тус­лах хэ­рэгсэл, чихэвч, линз ашиглалгүй буудаж бай­сан нь имижийг нь бүр онцгой бол­гож байлаа. Тэгвэл алдарт мэргэн буудагч олим­поос хойш хэрхэн амьдарч байна вэ.
2025-01-15

Умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар хэмээн, олон нийтэд эл өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж буй юм.
2025-01-15

Иргэн Б.Баярбаатар АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос дэмжлэг хүсжээ

“Бурхны хүү Баярбаатар” нэрээрээ цахим орчинд танигдсан иргэн Б.Баярбаатар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 30 хоног баривчлах шийтгэл хүлээгээд буй билээ.
2025-01-15

Засгийн газар Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, энэ улиралд багтаан чуулганыг  зохион байгуулах үүрэг өглөө

Засгийн газрын өчигдрийн өргөт­гө­сөн хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. Ерөн­хий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр бүсийн зөвлөлүүдийг байгуулах, түүний ажил­лах журам, зохион байгуулалтыг танил­цуулж, хэрэгжүүлэхийг Шадар сайд С.Амар­сай­ханд, бүсийн хөгжлийн чуул­ганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион бай­гуулж, хөгжлийн төлөвлөгөөг 2040 он хүртэл боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
2025-01-15

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн албан тушаалтныг шүүхэд шилжүүлэв

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Гэрэлчулуунд холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт бичин Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ.
2025-01-15

 Өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэжээ

СЭМҮТ-ийнхөн өсвөр үеийнхний сэтгэцийн тул­гамд­­сан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэсэн бай­­на. Сэтгэл түгшилтийг өөрөө үнэлэх эл асуулгыг 9-18 насныханд зориулжээ.
2025-01-15

Эрх чөлөөний эвсэл намынхан Засгийн газрыг огцрохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

“Засгийн газар огцор” жагсаалыг зо­хион байгуулж буй Эрх чөлөөний эв­сэл намынхан өлсгөлөн зарлахаар бэл­дэж байгаагаа өчигдөр мэдээлэв. Тус намын тэргүүн Б.Цацрал, гишүүн Э.Од­баяр нарын таван хүн өлсгөлөн зар­лахаар шийдээд буй гэнэ. Уг жагсаал нь өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн бөгөөд дээрх намын гишүүдээс гадна 40-50 хүн оролцохоор Сүхбаатарын тал­байд иржээ.
2025-01-15

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Б.Золбоо нарынхэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сангийн дэд сайдын албан тушаал ха­шиж байсан, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дар­га Ч.Ган­­хуяг, тус нэгдлийн гүйцэтгэх за­хирал Б.Зол­боо нарт холбогдох хэр­гийг нийслэлийн Эрүү­гийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэ­лэл­­­цэ­хээр товлоод байв.
2025-01-15

“Татварыг бууруулснаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар сайжирна”

Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо болон Улаан­баатар хотын худалдааны тан­хи­мын­хан хамтран “Татварын шинэчлэл-Хувийн хэвш­лийн оролцоо” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-15

ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй танилцаарай

ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй танилцуулах өдөрлөгийг энэ сарын 23-нд 11.00-17.00 цагт зохион байгуулна.
2025-01-15

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15 840 төгрөг болж нэмэгдэнэ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ши­нэч­­лэн баталжээ. Ингэхдээ шимт­­гэлээ ямар нэгэн байгуул­­­­ла­­­­­­­гаар бус, өөрс­­­дөө төлдөг иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэм­­­­­жээ­ний хоёр хувиар тооцон төлөхөөр зо­­­­­­хи­­­­цуулжээ. 
2025-01-15