Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго олимпиад зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан, элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго олимпиадуудыг МУИС-иас зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, ирэх сарын 16-нд монгол хэлний олимпиад явуулахаар товлосон байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 6-нд биологи, газар зүй, хими, 27-нд нийгэм судлал, түүхийн олимпиад тус сургуулийн байранд болох нь.Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эдгээрт оролцож, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлэн, эсэхээ шалгуулж болох аж
2024-02-23

БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.
2024-02-22

МУИС Олон хэлний шалгалт авах төвтэй боллоо

МУИС Олон хэлний шалгалт авах төв байгуулснаа өчигдөр нээлээ. Ингэснээр монгол залуус англи, франц, хятад, япон, солонгос зэрэг олон хэлний түвшин тогтоох шалгалтыг зориулалтын орчинд, дэлхийн жишгийн дагуу өгөх боломж бүрдэж буй юм. Мөн манай оронд суралцаж, ажиллаж, амьдардаг гадаадын оюутан, залуус тус төвд очиж, монгол хэлний мэдлэг, ур чадвараа олон улсын жишиг, аргачлалын дагуу үнэлүүлэх нөхцөл бүрдлээ
2024-02-22

Булган аймгийн МСҮТ-ийн байрыг засна

Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр
2024-02-20

Зуднаас болоод сурагчид сургуульдаа явж чадахгүй байна

Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний найман сургуулийн нэг юм.
2024-02-20

Боловсролын талаар олон нийтээс санал авч эхэлжээ

Чуулганыг зохион байгуулахтай  холбоотой олон нийтийн санал бодлыг сонсох, цаашлаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ. Боловсролын  төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.
2024-02-20

Хөвсгөлийн Улаан-Уул суманд шинэ сургууль ашиглалтад орно

Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.
2024-02-18

Тайванийн Боловсролын яамнаас Монголын 13 оюутанд тэтгэлэг олгоно

Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах Монгол оюутнуудыг урамшуулахын тулд тэтгэлэг авсан оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгоно.
2024-02-16

Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжийг нэмжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын6-ны 10.00-11.40 цагт авах товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад буй юм. Тэгвэл энэ оны эхний элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг ирэх даваа гаргаас орон даяар эхлүүлэхээр товлосон байна. Шалгалтад оролцогчдыг eyes.eec.mn цахим хуудсаар бүртгэх нь
2024-02-16

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэллээ.
2024-02-15

Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах залуусын тоо нэмэгджээ

Дэлхийн 100 гаруй улсаас оюутан, судлаач элсүүлдэг, Японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэгт тооцогддог Осака их сургуулийн монгол хэлний ангид суралцах хүсэлтэй хүний тоо эрс нэмэгдсэнийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор С.Түвшинтөгс мэдээллэ
2024-02-14

Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр тохиож байна

Өнөөдөр Олон улсын ном бэлэглэх өдөр буюу International Book Giving Day тохиож байна. Энэхүү өдөр анх Их Британи улсаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийн 44 орны олон сая номонд дурлагсад тэмдэглэн өнгөрүүлж байна. 
2024-02-14

“Ном бэлэглэе” давлагаа амжилттай боллоо

Худалдан авагч А.Буянхишиг бага насны хүүхдийн хамт дэлгүүрт уут дүүрэн ном барьсаар алхаж байлаа. Хүүхэд нь номд хорхойтой нэгэн бололтой, ээжийнхээ хамт ном сонирхсоор. Тэрбээр “Би Цагаан сарын бэлгэнд ном сонгохоор энд ирсэн. Нас насны ангилалд тохируулан ном бэлдсэн нь таалагдлаа. Гаднын бараанаас илүүтэй ном бэлэглэвэл хэрэгтэй санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
2024-02-08

Д.Сүнжид: Алслагдсан сургууль, дотуур байруудыг шалгаж байна

 (Хүний эрхийн үндэсний комисс) 2023 он болон 2024 оны нэгдүгээр сард хэрэгжүүлсэн онцлох ажлаа тайлагнаж, хэвлэлийн хурал хийлээ. ХЭҮК-т жилдээ 1000 гаруй гомдол ирдэг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд Улаанбаатар хотоос 88, хөдөө орон нутгаас 22 гомдол иржээ. Дийлэнх гомдлын шалтгаан нь шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байдал зөрчигдөх, хилс хэрэгт холбогдох, хүүхдийн эрхийн талаарх гомдол байдаг гэнэ.
2024-02-08

“Улаанбаатар Photo week”-ийн тов гарлаа

“Улаанбаатар Photo week-2024” буюу гэрэл зургийн долоо хоног үзэсгэлэнг “Гэрэл зураг-Миний нэрийн хуудас” сэдвийн хүрээнд 2024 оны гуравдугаар сард зохион байгуулахаа Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо мэдэгдэв. Уг үйл ажиллагаа нь МГЗНХ-ны гишүүн гэрэл зурагчид, тэдний шилдэг бүтээлийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр олон нийтэд таниулан сурталчлах, гэрэл зургийн үнэ цэн, үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм.
2024-02-08

Хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэллээ

Хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах “Beyond nutrition” төслийг хоёр сургууль, гурван цэцэрлэгт хэрэгжүүлж эхэлжээ. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Зориг” сангийн хамтарсан “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023-2024 оны оролцогчдоос бүрдсэн “Эрүүл бяцхан иргэд” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагынхан уг төслийг санаачилсан аж. Тэд төсөлдөө Улаанбаатар хотоос тус бүр нэг сургууль, цэцэрлэгийг хамруулсан байна. Мөн Дархан-Уул аймгаас нэг сургууль, хоёр цэцэрлэгт төсөл хэрэгжүүлэхээр сонгосон гэнэ. Тэдгээрийн дотор тусгай сургууль, цэцэрлэг тус бүр нэгийг багтаажээ
2024-02-08

Цэцэрлэгийн менежментийн шинэ загвар нэвтрүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран цэцэрлэгийн менежментийн загварыг нэвтрүүлэхэд зөвлөн туслах, байгууллагын стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, өөрийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх багуудыг орон нутагт ажиллуулав. Зөвлөн туслах сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 995 цэцэрлэгийн эрхлэгч, 858 арга зүйч, 300 эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн төлөөлөл оролцлоо.
2024-02-07

Мэргэжлийн чиг баримжаа олгох сургагч багш нарыг бэлтгэжээ

Улсын хэмжээнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үүрэгтэй үндэсний сургагч багш 62-ыг бэлтгэснээ Боловсролын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. ус газрынхан МУИС-ийн “Ажил, мэргэжил судлал” хөтөлбөрийн багийнхантай хамтран тэднийг сургаж мэргэшүүлсэн аж. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн боловсролын байгууллагуудаас багш, ажилтнуудыг сонгон оролцуулсан юм байна
2024-02-06