Манай орны нийт нутгаар дулаарч, цас, мөс хайлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн гол үерлээд буйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. Тус хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийнхний мэдээлснээр өчигдөр Буянт, Төгрөг, Булган голуудын түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-20 см-ээр нэмэгдэж үерлэжээ. Одоогоор Булган, Үенч, Хариг гол үерийн аюултай түвшнийг даваад байгаа гэнэ. Мөн Идэр, Сэлбэ гол үерийн түвшнээс 5-30 см-ээр давсан аж. Иймд дээрх голуудын сав газарт нутаглаж буй иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч