Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Монголын тамирчид багаараа ДАШТ-д II байрт шалгарлаа

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-28-нд зохион байгуулсан насанд хүрэгчдийн пауэрлифтингийн хэрэглэлтэй хэвтээ шахалтын ДАШТ-д Монголын тамирчид оролцсон. Тэднээс “Дэмжигч” клубийн тамирчин Ц.Баярхүү 240 кг-ыг шахаж дэлхийн аварга боллоо.
2023-05-29

Б.Чимэдцэрэн цээжнээс 345 кг-ыг шахаж, дэлхийн хошой мөнгөн медальтан боллоо

Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +120 кг-ын жинд
2023-05-28

Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ aмнoд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-нд эхэлсэн. Нoгooдoр өндөрлөх тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин дасгалжуулагч Х.Энхболдын удирдлагад хүч сорьж байна.
2023-05-26

3х3 сагсны баг ДАШТ-д оролцохоор Австрийг зорилоо

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
2023-05-25

​ Монголын тамирчин Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо

 Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдсөнөөс өчигдөр Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
2023-05-25

Волейболчид Азийн клубүүдийн АШТ-ий шигшээ наймд шалгарав 

Сонирхуулахад, БНСУ-ын волейболын дээд лигийн ази тамирчдын сонгон шалгаруулалтад Тайвань, Индонез, Филиппин, Япон, Малайз, Хонконгийн 24 тамирчин нэр дэвшсэн. Драфтын эхний сонголтоор манай волейболчдоос Ж.Энх-Эрдэнэ“Samsung bluefangs”, Б.Баярсайхан дөрөв дэх сонголтоор “Ansan оkman” багт сонгогджээ. 
2023-05-24

Мастеруудын дараагийн наадам Абу-Дабид болох нь 

Өнгөрсөн жил зохион байгуулахаар товлосон ч цар тахлын улмаас хойшлуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадам энэ сарын 12-20-нд БНСУ-ын Жонбүк хотод боллоо. Тус наадмын спортын 16 төрөлд ур чадвараа сорьсон Монголын тамирчдаас олонх нь медалийн тавцанд зогсов. Наадмын сүүлийн өдрүүдэд гольфын төрөлд өрсөлдсөн тамирчдаас 45-55 насныхны ангилалд Б.Мягмарсүрэн мөнгө, А.Тамир хүрэл, 65-75 насныхнаас Н.Цогтоо хүрэл медаль хүртжээ.
2023-05-22

Дэлхий оюутны спортын зуны XXXI наадамд оролцох Монголын баг, тамирчдыг шалгаруулах тэмцээнүүд өндөрлөлөө

Тэмцээний зааврыг Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын ээлжит хурлаар хэлэлцэн баталсан ба их, дээд сургуулийн захиргаа, Монголын спортын холбоод, МОСХ-ны спортын төрөл хариуцсан техникийн хорооны дарга нартай хамтран бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг бүрэн ханган хийсэн юм.
2023-05-20

Монголын тамирчид мастеруудын наадмаас медалийн хуртай ирэх нь 

БНСУ-ын Жонбүк хотод Ази, Номхон далайн орнуудын мастеруудын наадам үргэлжилж байна. Тус наадамд Монголын баг тамирчид спортын16 төрөлд өрсөлдөж медалийн хур буулгасаар байна. Тухайлбал, усанд сэлэлтийн эмэгтэй тамирчдаас Д.Туяа 40+ ангилалд 100 метрийн араар даллах, эрэгтэйчүүдээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн Х.Ержан 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга боллоо. Мөн 45+ ангилалд ур чадвараа сорьсон оролцогчдоос Г.Хулан 200 метрийн мэлхий сэлэлтээр түрүүлж, “Remax” клубийн Э.Оюун-Эрдэнэ 30+ ангилалд удаалав. Буухиа сэлэлтийн өврөөр даллах төрөлд “Хангарьд” клубийн тамирчин У.Болдбаатар, П.Батбилэг, Х.Ержан, Н.Содсайхан нар хүрэл медаль зүүжээ.
2023-05-18

Б.Тэгшбаяр олимпын эрхийн оноогоо ахиуллаа 

Ингэснээр олимпын эрхийн оноогоо ахиулжээ. Тэрбээр энэ сарын 10-нд болсон өмнөх цуврал тэмцээнд VIII байрт орж, 11-нийхэд аман хүзүүдсэн юм. Сонирхуулахад, БНСУ-д болсон Ази, Номхон далайн мастер ангиллын дугуйчдын уралдаанд манай улсаас оролцсон Т.Түмэндэмбэрэл мөнгөн медаль хүртжээ. 
2023-05-16

18 настай Б.Ням-эрдэнэ ДАШТ-ээс анхны ялалтаа авлаа

Дараагийн даваанд Токиогийн олимпийн хүрэл медальт IJF-гийн нэрийн өмнөөс барилдаж буй ОХУ-ын Мадина Таймазоватай барилдана
2023-05-11

МУГТ М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

Огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр
2023-05-11

Б.Мишээлт Ташкентийн рингэнд хоёр дахь хүрэл медалийн болзлыг хангав

Венесуэлийн Кристиан Паласиог буулган авснаар нөгөөдөр эзэн орны Асадхужа Муидинкужаевтай хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тоглолтоо хийнэ
2023-05-11

Монголын хоёр боксчин медалийн төлөө тулалдана

   Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. 5.2 сая ам.долларын шагналын сантай, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн.
2023-05-10

Л.Энхрийлэн ДАШТ-ний хос медальтан боллоо

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.
2023-05-10

Ё.Басхүү ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.
2023-05-09

Г.Ануужин хүндийн өргөлтийн Азийн аварга боллоо

БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн
2023-05-08

15 настай хүү 14 зайд 14 алтан медаль зүүж хосгүй амжилт үзүүллээ

Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2023-05-08