Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“Өсөх зоос-Өсөх од” багийнхан тэргүүлж эхлэв

Монголын ширээний теннисний холбооны дээд лигийн 16 дахь удаагийн тэмцээний I тойргийн тоглолт боллоо. Оролцсон багууд хоёр тойрог тоглож, нийлбэр дүнгээр дөрвөн багийн теннисчид шигшээд үлдэж, цааш тоглох эрх авах юм. Эхний тойргийн гурван тоглолтын нийлбэр дүнгээр “Өсөх зоос-Өсөх од” багийнхан гурван хожилтой тэмцээнийг тэргүүлж эхлэв. Харин “Бласт & Тэнгис”, “Төмөрт өргөө”, “Хаан даатгал” багийнхан тус бүр хоёр, “Жем”-ийнхэн нэг хожилтой тоглолтыг үргэлжлүүлж байна
2024-02-29

Азербайжан, Танзани улсын шигшээтэй тоглох нь

Олон улсын хөл бөмбөгийн холбооны зургаан өөр тивийн гишүүн холбоодын шигшээ багийг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA series” цуврал нөхөрсөг тоглолтыг ирэх сараас эхлүүлнэ. “FIFA series” шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтуудаа ирэх сарын 18-26-нд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри Ланка улсад зохион байгуулах юм. Уг төслийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Азербайжаны Баку хотод тус улсын шигшээтэй ирэх сарын 22-нд, Танзанийн багийнхантай 25-нд тоглоно. Манайхан өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багтай тоглож байсан. Тэгвэл энэ удаад Азербайжан, Танзанийн тамирчидтай учраа тааран тоглох нь
2024-02-29

“Алдар”-ын бөхчүүд АВАРГАА БАТАЛЛАА

Бөхийн төрлүүдийн тэмцээнд хүнд жингийн барилдаан олны сонирхлыг их татдаг. Өсвөр үе, залуучуудын УАШТ-ий үнэмлэхүй аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын начин Э.Батмагнай дэвжээнд эргэн ирснээ харуулж, 125 кг-д түүртэлгүй түрүүлснээр шилдэг гэдгээ батлан харуулсан. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн учраа нь ч түүнд амархан ялагдахааргүй бөх. Хэн хэн нь нэгийнхээ барилдааны арга барилыг мэднэ. Ирэх жилийн тэмцээнд улсын хошой аварга Д.Нарантулга түүнээс даагаа нэхэх нь лавтай. Эрэгтэйчүүдийн барилдаанд багийн дүнгээр “Алдар”-ын хүчтэнүүд 151 оноогоор тэргүүлж, “Дархан хасу”-гийнхан (140 оноо) удаалж, Спортын төв сургуулийнхан (135 оноо) III байрт шалгарлаа. 
2024-02-29

Сэргээштэй тамирчдын олимп болох уу

Олон улсын олимпын хороонд нэгэн “эвгүй” өрсөлдөгч гарч ирж магадгүй. Тэрхүү төсөл бол “Enhanced games” юм. Эл төслийн санааг тэрбумтан П.Тиль гаргасан бөгөөд спортыг илүү нээлттэй болгох үүднээс “сэргээштэй олимпын наадам” хийхээр төлөвлөж байгаа аж. Тус арга хэмжээний үеэр тамирчдыг сэргээш хэрэглэхийг нь зөвшөөрөх бөгөөд эхний ээлжид гимнастик, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ганцаарчилсан тулаан, хүнд атлетикийн тэмцээн явуулахаар санал болгож байна. Өөрөөр хэлбэл, багийн төрлийн нэг ч тэмцээн явагдахгүй. Өмнө дурдсанчлан, уг наадмын үеэр тамирчдаас сэргээшийн шинжилгээ огт авахгүй. Тодруулбал, ялахын төлөө юу ч ашиглаж болно. Гэхдээ ийм “зэрлэг санаа” зөвхөн тэрбумтны мөрөөдөл төдий үлдэнэ гэдэгт найдаж болох уу
2024-02-28

“Лейкерс”-ийн дутагдал

“Лос-Анжелес лейкерс” баг энэ жилийн плей-оффт өндөр амжилт гаргахын тулд юу хэрэгтэй талаар NBA-ийн аварга асан, өдгөө телевизийн хөтлөгч, экспертээр ажиллаж буй К.Перкинс саналаа илэрхийллээ. Түүний бодлоор “Лейкерс”-ийн бүрэлдэхүүн тийм ч сайн биш ажээ. “Спенсер Динвидди тэдэн тусална гэж би бодож байна уу. Огт үгүй. Эцсийн дүндээ энэ багт чанартай сайн тоглогчид дутагдаж байна. Үгүй бол тэд “Өрнөд” бүсэд нэг ч цувралд ялж чадахгүй” хэмээн тэрбээр ярьжээ. “Лос-Анжелес лейкерс” одоогоор бүсдээ есдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд 31 ялж, 28 удаа ялагдсан
2024-02-28

М.Лонгийн түүхэн амжилт

БНСУ-ын Бусан хотод анх удаа ширээний теннисний багийн ДАШТ боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн төлөө БНХАУ, Францын баг өрсөлдөж, урд хөршийн баг 3:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Багийнхаа эл амжилтад ДАШТ-д сүүлчийн удаа оролцож буй домогт Ма Лонг чухал үүрэг гүйцэтгэсэн байна.  Тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2015, 2017, 2019 онд дэлхийн аварга болсон. Үүнээс гадна 2016, 2020 оны олимпын наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн 64 сарын турш дэлхийн чансааг тэргүүлсэн амжилтаараа эрэгтэй теннисчдийн дундах дээд амжилтыг эзэмшдэг билээ. Эдгээр амжилтад нь үндэслэж түүнийг түүхэн дэх хамгийн агуу ширээний теннисний тамирчин гэж нэрлэдэг
2024-02-28

ПСЖ ямар шинэчлэл хийх вэ

Францын ПСЖ баг гол тоглогч К.Мбаппе гүй тоглох шинэ эринд бэлтгэж эхэллээ. Тухайлбал, “Ренн” багийн эсрэг тоглолтын 66 дахь минутад түүнийг сэлгээгээр суулгасан. Тухайн үед ПСЖ өрсөлдөгчдөө 0:1-ийн харьцаатай хожигдож байсан билээ. Ерөнхий дасгалжуулагч Л.Энрике тоглолтын дараа “Эрт орой хэзээ нэгэн цагт бид Килиан Мбаппегүй тоглож сурах ёстой” гэж өгүүлсэн. Баг нь ч од тоглогчийнхоо эзгүйд Г.Рамушийн 90+7 минутад оруулсан гоолын ачаар тэнцжээ.
2024-02-28

Н.Алтанбаяр, Т.Жулдыз нар Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох нь

Монголын муайтайн холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэсарын 24-25-ндзохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс 54 кг-ын жинд Б.Батхүлэг (“Гаруда мишээл”), 57 кг-д Ц.Амарсанаа (Хэнтий аймаг), 60 кг-д Б.Амгаланбаяр (“Гаруда” академи), 63.5 кг-д Г.Батболд (“Эхлэл” клуб) алтан медаль хүртжээ. Мөн 67 кг-д Т.Өлзийбат (“Мазаалай мма”), 71 кг-д Н.Алтанбаяр (“Гаруда” академи), 75 кг-д О.Ганзориг (“Ширэн бээлий”), 81 кг-д Ө.Эрдэнэхүү (“Кинг панда” клуб) түрүүлж, улсын аварга боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуунаа (“Гаруда” академи), 51 кг-д Ч.Ариун-Энх (“Гаруда”), 54 кг-д Г.Анударь (“One team”), 57 кг-д Э.Ариунзаяа (“Гаруда”), 60 кг-д Б.Санчир (“Гаруда”), 63.5 кг-д Т.Жулдыз (“One team”) нар өрсөлдөгчдөө ялж, алтан медаль хүртжээ
2024-02-28

Э.Эрхэс тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Филиппиний Нью Кларк хотод зохион байгуулсан Азийн залуучуудын аварга шалгаруулах усанд сэлэлтийн 11 дэх удаагийн тэмцээнд Монголын тамирчид өрсөлдлөө. Тэднээс дасгалжуулагч Х.Батболдын удирдлагад бэлтгэл базаасан, “Сэлэм загас” клубийн тамирчин, ОУХМЭ.Эрхэс 15-17 насны ангилалд 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (26.21 секунд) шигшээд шалгарсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө есөн орны сэлэгчтэй өрсөлдөж, 26.43 секундийн амжилт үзүүлэн, шагналын тавцанд зогсов
2024-02-28

Б.Ачбадрах, Н.Энхжин нар улсын аварга боллоо

Монголын триатлоны холбооноос өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгууллаа. Хот, орон нутгийн 40 гаруй тамирчин эл тэмцээнд оролцож, цасан замаар хоёр км гүйж, таван км-т дугуй жийж, гурван км-т гүйлтийн цанаар хурд сорив. Эрэгтэйчүүдээс элит ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс гүйлтийн цанын төрөлд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах түрүүллээ. Тэгвэл “Канвон-2024” залуучуудын олимпод оролцсон А.Хүслэн (“Алдар” спорт хороо) мөнгө, “Дэлхийн цом”-д V байрын шагналт Н.Алтаншагай (Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “Сеперате” компани) хүрэл медаль хүртсэн юм
2024-02-27

Ах, дүүс боксын олон улсын тэмцээнээс медаль хүртэв

Казахстаны Алматы хотод болсон, “Сидней-2000” олимпын аварга Ирмахан Ивраймовын нэрэмжит өсвөр үе, залуучуудын охидын олон улсын боксын тэмцээнд манай эмэгтэй тамирчид дасгалжуулагч Э.Гаваагийн удирдлагад оролцлоо. Тэднээс өсвөр үеийнхний ангилалд “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Лхам 52 кг-ын жинд түрүүлэв. Түүний амжилтыг буухиалж 46 кг-д А.Алтанзул (“Ихэр бээлий” клуб), залуучуудын ангилалд 50 кг-д Э.Номундарь (“Radiance”) хүрэл медаль хүртжээ. Мөн ОХУ-д болсон олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Ц.Манал (“Хилчин” спорт хороо) мөнгө, 48 кг-д тулалдсан С.Төгөлдөр хүрэл (Дорнод аймаг, “Талын бүргэд” клуб) хүрэл медалийн эзэн болов
2024-02-27

Монгол Улс 68 жилийн өмнө Олимпын хөдөлгөөнд нэгдэж байжээ

Одоогоос 68 жилийн өмнөх энэ өдөр буюу 1956 оны хоёрдугаар сарын 26-нд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагджээ. Улмаар 1962 онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ -ны бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон билээ. Улмаар манай баг тамирчид “Иннсбрук 1964” өвлийн XI олимп, “Токио 1964” зуны XVIII олимпын наадамд анх удаа тоосоо өргөж, түүхэн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
2024-02-26

Монгол Улсын төрийн дууллыг морин хуураар тоглож, тэмцээнийг ЭХЛҮҮЛЖЭЭ

Төрийн дууллыг морин хуураар тоглох явцад тэмцээнийг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид, зааланд байсан бүх хүн босож дуулсан
2024-02-26

Х.Итгэлт чансаа өндөр шатарчдын тэмцээнд түрүүллээ

Чансаа өндөр буюу А ангиллын шатарчдын “Занданшатар” нээлттэй тэмцээн болж, манай шилдэг тамирчид оюунаа сорив. Тус тэмцээнд өрсөлдсөн оролцогчдоос Х.Итгэлт (“Мончесс” клуб) түрүүлж, “Их заргач” клубийнхнээс Б.Амин-Эрдэнэ удаалав. “Босоо ноён”-оос Дэлхийн шатрын холбооны мастер Х.Баясгалан III байрт шалгарсан юм
2024-02-23

Украины шигшээгийнхэн Улаанбаатарт хөл тавив

Олон улсын цэнгэг усны загасчлалын спортын холбооныхон Монголын загасчлалын холбоотой хамтран мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг ирэх сарын 9-10-нд Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Засгийн газраас гаргасан, 2024 оны өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт мөсний загасчлалын ДАШТ-ийг албан ёсоор багтааж баталсан юм
2024-02-22

Э.Энхсайханд дэд ахлагч цол олгожээ

Чехулсын Нове-Место хотод биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ болсон. Тус тэмцээнд 100 гаруй орны шилдэг биатлончинтой Монголын шигшээ багийн тамирчин, зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, Ази тивийн болон Европын аварга, ОУХМ Э.Энхсайхан өрсөлдсөн юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 20 км-ийн ганцаарчилсан уралдаанд тэргүүлж, алт, мөнгөн медаль хүртсэн Норвегийн ах, дүү тамирчнаас 16 минутаар хоцорч барианд орсон байна. Цэргийн албанд ахлагчаар ажиллах Э.Энхсайханы хүсэлтийг үндэслэн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар дэд ахлагч цол олгожээ
2024-02-22

Өвлийн УАШТ-ийг анх удаа зохион байгуулах нь

Манай улсад триатлоны тэмцээнийг орчин нөхцөл, цаг агаарын байдалд нь тохируулан орон нутагт голдуу зохион байгуулдаг. Энэ удаа өвлийн анхдугаар УАШТ-ийг Улаанбаатар хотод явуулахаар товлоод байна. “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд энэ сарын 24-нд болох тус тэмцээнд тамирчид хоёр км гүйж, таван км-т дугуй, гурван км-т цанаар уралдах нь
2024-02-22

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртсэн байна

Иран улсын Тегеран хотод зохион байгуулж буй, “Парис-2024” паралимпийн эрхийн оноо олгох VI дахь удаагийн “World president’s сup” олон улсын тэмцээнд Монголын пара таеквондогийн шигшээ багийнхан оролцлоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс ОУХМ У.Сүрэнжав 52 кг-д мөнгөн медаль хүртэв
2024-02-22