Манай улсад триатлоны тэмцээнийг орчин нөхцөл, цаг агаарын байдалд нь тохируулан орон нутагт голдуу зохион байгуулдаг. Энэ удаа өвлийн анхдугаар УАШТ-ийг Улаанбаатар хотод явуулахаар товлоод байна. “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд энэ сарын 24-нд болох тус тэмцээнд тамирчид хоёр км гүйж, таван км-т дугуй, гурван км-т цанаар уралдах нь. Монголын триатлончдоос Н.Алтаншагай, Л.Баярцэнгэл нар БНХАУ-ын Харбин хотод энэ сарын эхээр болсон “Дэлхийн цом” тэмцээнд оролцсон билээ. Тэднээс Н.Алтаншагай V байрт шалгарснаар дэлхийн чансааны 11, “Рөүд Монголиа” клубийн тамирчин Л.Баярцэнгэл VI байр эзэлж, 12-т жагссан юм.