Монголын даамын холбоо, “Мандах” их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Мандах лиг” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лигийн тэмцээний ахмадын ангилалд шилдгүүд тодорчээ. Эрэгтэйчүүдийн ангилалд оюунаа сорьсон “Энэрэл” клубийнхнээс Д.Ганболд түрүүлсэн байна. Спортын мастер ангилалд оролцогчдоос Б.Чойсүрэн (“Монгени”), спортын дэд мастер ангилалд Е.Бат-Өлзий (Говьсүмбэр аймгийн “Аваргууд” клуб), I зэрэгтэй даамчдын ангилалд Т.Билэгдэмбэрэл (“Хөлөгт тоглоом”) тэргүүлэв. II, III зэрэгтэй даамчдын ангилалд У.Нуртуган (Баян-Өлгийн Цэнгэл сум), зэрэггүй даамчдын ангилалд Д.Отгонбаяр (Сүхбаатар дүүрэг, ШУТИС) тэргүүн байрт шалгарсан юм.