БНСУ-ын Бусан хотод анх удаа ширээний теннисний багийн ДАШТ боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн төлөө БНХАУ, Францын баг өрсөлдөж, урд хөршийн баг 3:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Багийнхаа эл амжилтад ДАШТ-д сүүлчийн удаа оролцож буй домогт Ма Лонг чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2015, 2017, 2019 онд дэлхийн аварга болсон. Үүнээс гадна 2016, 2020 оны олимпын наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн 64 сарын турш дэлхийн чансааг тэргүүлсэн амжилтаараа эрэгтэй теннисчдийн дундах дээд амжилтыг эзэмшдэг билээ. Эдгээр амжилтад нь үндэслэж түүнийг түүхэн дэх хамгийн агуу ширээний теннисний тамирчин гэж нэрлэдэг.
Эцэст нь өгүүлэхэд, Франц, БНХАУ-ын баг 1997 оны ДАШТ-ий финалд анх таарч тоглосноос 27 жилийн дараа дахин алтан медалийн төлөө өрсөлдсөн нь энэ ажээ.