Монголын ширээний теннисний холбооны дээд лигийн 16 дахь удаагийн тэмцээний I тойргийн тоглолт боллоо. Оролцсон багууд хоёр тойрог тоглож, нийлбэр дүнгээр дөрвөн багийн теннисчид шигшээд үлдэж, цааш тоглох эрх авах юм. Эхний тойргийн гурван тоглолтын нийлбэр дүнгээр “Өсөх зоос-Өсөх од” багийнхан гурван хожилтой тэмцээнийг тэргүүлж эхлэв. Харин “Бласт & Тэнгис”, “Төмөрт өргөө”, “Хаан даатгал” багийнхан тус бүр хоёр, “Жем”-ийнхэн нэг хожилтой тоглолтыг үргэлжлүүлж байна.