Үйл явдал болоод өнгөрдөг. Мартагдах нь амархан. Харин хэзээ, хаана, юу болсныг гэрчлэн баримтжуулдаг, мөнхжүүлдэг нь гэрэл зурагчид. Гэрэл зургийн“Гамма” агентлагийнхан долоо хоног бүр гэрэл зурагчдыг тодорхой сэдвээрх хэлэлцүүлэгт урьдаг аж. Тэд энэ удаа өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон олон нийтийн жагсаалыг онцолсон байна. Ингэхдээ тэд болсон үйл явдлыг дуран авайд буулгаснаа 1990 онд ардчилсан нийгмийг сонгохын төлөөх иргэдийн тэмцэл, цуглаан, жагсаалын үеийн гэрэл зургуудтай харьцуулан дэлгэж, ярилцжээ. Клубийнхэн цуглардаг XI хороолол дахь “Тom’n Toms” кофены газарт гаргасан бэсрэг үзэсгэлэнг анзаарахад нэг бусыг эргэцүүлэхээр аж. Тэртээ 32 жилийнөмнөх олон нийтийн, төрийн хүнд суртал, хаалттай шахам социалист нийгмийг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл үр дүнгээ өгснийг түүх гэрчилнэ. Харин сар гаруйн өмнө болсон, төрийн албан хаагчдын зүй бус үйлдлүүдийг шүүмжилсэн, эсэргүүцсэн, ил тод байдлыг шаардсан, залуус ирээдүйд итгэх найдваргүй болж буй талаар төр, засагт дуу хоолойгоо өргөж буйгаа илэрхийлсэн жагсаал үр дүн хэр өгөх бол. Нүүрсний хулгай хэмээх хуйвалдааны талаарх мэдээлэл ил болох байдлаар захаасаа үр дүнгарч буй гэж үзэхээр. Гэхдээ олон нийтийн зүгээс чанартай боловсрол, эрүүл мэндийн зөв тогтолцоо, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон талын шаардлагыг тавьж буй билээ. Үр дүн хэрхэн гарч, ямар үр өгөөж өгснийг 10, 20, 30 жилийн дараа гэрэл зурагчид өөрсдийн бүтээл, туурвилдаа түшиглэн өнөөгийнх шиг хэлэлцэж л байх ажгуу.