Олон улсын уран илтгэгчийн тэмцээн 1000 гаруй жилийн түүхтэй Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага доор өнгөрсөн долоо хоногт болсон байна. Сүүлийн шатанд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан 15 орны 127 авьяаслаг илтгэгчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн Zezge Life and Love Coach нэрээр олноо танигдсан П.Нямцэцэгийн герман хэл дээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байранд орж, цомын эзэн боллоо. Олон улсын уран илтгэгчийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах учиртай юм.
Шүүгчдийн бүрэлдхүүний ахлагч Жосуа Лауфер “Үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл сэтгэлийг нь хөндөж, уран үгийн сангаар баяжуулж, амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ. П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх арга замыг сургалтаараа заадаг байна. Мөн жил бүрийн 12 сард “Уцаарын мацаг” сургалтынхаа хүрээнд хандив цуглуулан хэрэгцээт байгууллагуудад түгээдэг сайн үйлсийн аян хийдэг уламжлалтай юм.
Гэрэл зургийг: Christina Poersch, Justin Bockey