Монголын боксын тамирчид Европын цуврал тэмцээнд оролцохоор хөлгийн жолоо залсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Манайхан Польшийн Фелик Стамм хотод эхэлсэн чансаа тогтоох тэмцээнд ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Куба улсын мэргэжилтэн Рубен Санчесын удирдлагад өрсөлдөж байна. Энэ удаагийн цувралд олимпын алт, мөнгөн медальтнууд тулалдан оноо цуглуулж буйгаараа онцлогтой. Эрэгтэйчүүдээс 55 кг-ын жинд Г.Лундаа Английн тамирчин Эллис Тровбридж, Х.Билгүүнсайхан Польш улсын тамирчин Павлик Николас тулалдаж ялалт байгууллаа. Тэгвэл 65 кг-д сугалаагаар манай хоёр тамирчин хоорондоо таарч, шүүгчдийн саналаар Б.Мишээлт Э.БатӨлзийг 3:2-оор буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэрбээр дараагийн тоглолтоо Англи улсын боксчин Патрис Мугалзайтай өрнүүлж, хожсон юм. Эмэгтэйчүүдээс 54 кгын жинд М.Энхжаргалтай тулалдахаар сугалаанд таарсан Польшийн тамирчин Викториа Рогалинска жингээр хасагдсан тул ялалтыг өгөв.