АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан Азийн жиү жицүгийн холбооны бүсний ангилалтай ДАШТ-д зодоглосон Монголын эмэгтэй тамирчдаас 10 дахь өдрийн барилдаанд М1 ангиллын 95 кг-ын жинд “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан аваргын төлөө Бразилын шилдэг тамирчныг ялж түрүүлсэн юм. Тэрбээр сүүлийн өдөр насанд хүрэгчдийн хар бүсний 95 кг-д хүч сорьж, хүрэл медаль гардав. Түүний хувьд тус холбооны тэмцээнээс дөрөв дэх медалиа хүртэж, олон улсын болон “Дэлхийн цом”-оос хүртсэн шагналынхаа тоог ес болгожээ. Үүнээс өмнө өнгөрсөн наймдугаар сард дээрх хотод болсон бүсний ангилалгүй ДАШТ-д оролцохдоо 70 кг-д алтан медалийн төлөө Казахстаны тамирчин Данагүл Талгаткызыг буулган авч дэлхийн аваргаар тодорсон. Тэгвэл түүний нөхөр, аймгийн арслан, “Янгир хайрхан” компани, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тамирчин Э.Чойном мастерсын ДАШТ-д өрсөлдөж, М1 ангиллын ягаан бүсний 120 кг-ын жинд дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн юм.