БНХАУ-ын Шанхай хотод болж буй Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал (WAIF)- ын нээлтийн үеэр Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селестэ Сауло, Өмнөд хөршийн Цаг уурын албаны дарга Чен Зенлин нар манай улсын цаг уурын байгууллагад дэвшилт шийдэл бүхий өндөр хүчин чадалтай цогц системийг гардуулан өгчээ.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөд нэн хүчтэй өртөж буй, технологид суурилсан эрт сэрэмжлүүлэх системийг даруй ашиглалтад нэвтрүүлэх шаардлагатай улсуудын нэг нь Монгол гэж үзэн хурал зохион байгуулагчдын зүгээс ийн техникийн тусламж үзүүлсэнбайна. Үүний үр дүнд манай улс хиймэл оюунд суурилсан сервер, программ хангамжийн тусламжтайгаар байгалийн олон төрлийн гамшгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэнгэнэ.
Цаг уурын салбар дахь технологийн хэрэглээ, ашиглалт, боломжийг ул суурьтайгаар дүгнэж, бодлого, төлөвлөгөө боловсруулах нь энэ удаагийн хурлын гол зорилго аж. Үүнд Дэлхийн цаг уурын байгууллага, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо зэрэг олон улсын байгууллагын тэргүүн, улс орнуудын өндөр дээд түвшний төлөөлөгчдөөс гадна хиймэл оюуны эцэг гэгддэг, Нобелийн шагналт Жеффри Хинтон, “Google”-ийн захирал асан Эрик Шмит тэргүүтэй технологийн салбарын шилдэг мэргэжилтнүүд оролцож байна. Харин манай улсаас Тэргүүн шадар сайд Н.Учрал, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нар оролцож буй юм.
Н.Мишээл