Хонконгод энэ сарын 25-27-нд зохион байгуулсан 18 дахь удаагийн кэндогийн Ази бүсийн нээлттэй тэмцээнд Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал, Монголын кэндогийн холбооны клубүүдийн шилдэг тамирчдаас бүрдсэн 11 хүнтэй баг тус тэмцээнд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс 6-9 насны төрөлд Б.Сэцэн мөнгө, 10-13 насны төрөлд М.Сүлд-Од алтан медалийн эзэн болсон байна. Мөн тус насны ангилалд Г.Есөн-Эрдэнэ “Дайчин тамирчин”- аар шалгарчээ.
Тэгвэл 13-17 насны төрөлд У.Номун алт, Л.Хантөгөлдөр хүрэл медаль хүртэж, Б.Уранбат, Л.Хантөгөлдөр нар “Дайчин тамирчин”- аар нэрлэгдсэнаж. Түүнчлэн эмэгтэй насанд хүрэгчдийн багийн төрөлд М.Сарантуяа уг шагналыг мөн хүртсэн байна. Залуу тамирчдын хувьд олон улсын чанартай анхны тэмцээндээ ийнхүү өндөр амжилт гаргасныг холбооны удирдлагууд онцолсон. Ташрамд дурдахад, Монголын кэндогийн холбооны дэргэд одоогоор таван клуб үйл ажиллагаа явуулж буй аж.
М.Гэгээ