Персейд хэмээх одны аймгийн солирын бороо жил бүрийн долоо, наймдугаар сарын тодорхой мөчлөгт урт, богино хугацаанд “орж”, хүн төрөлхтөнд сансар огторгуйн гайхамшигт үзэгдлийг толилуулдаг гэнэ. Энэжилийн хувьд Персейдийн солирын борооны үзэгдэл долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 23 хүртэл үргэлжилж, оргил үе нь ирэх сарын 12-13-нд тохиохоор байгааг шинжлэх ухааны байгууллагуудаас мэдээлж байна.
Одны аймгаас дэлхийн агаар мандлыг чиглэн “сүнгэнэх” солирын биетүүдийг илүү тод харахад сарны байрлал чухал аж. Ийм үзэгдэл ажиглахыг хүсвэл тэргэл саргүй, гэрлийн бохирдол бага, түнэр харанхуй шөнүүдийг сонгох нь тохиромжтой. Ташрамд дурдахад, Персейдийн солирын бороо нь оргил үедээцагт 100 буюу минут хүрэхгүйхугацаанднэг солир харах боломж олгодгоороо онцлог гэнэ.
Ж.Сувд