Дэлхий нийтийн какаоны хэрэглээний 70 орчим хувийг хангадаг Баруун Африкт цаг агаарын гамшигт үзэгдэл, халдварт өвчин нүүрлэсний улмаас сүүлийн хоёр жилд какаоны үнэхоёр дахин өсөөд байна. Өөрөөр хэлбэл, ургац их хэмжээгээр хомсдож, нийлүүлэлт хязгаарлагдсан нь үнэөсөх гол шалтгаан болсон аж. Олон улсын какао үйлдвэрлэлийн байгууллагын мэдээлснээр, өнөөгийн байдлаар нэг тонн какао 7380 ам.доллар болжээ. Энэнь өнгөрөгч арванхоёрдугаар сард 11 984 ам.доллар хүрсэн оргил үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт боловч хоёр жилийн өмнөхөөс 121 хувиар өссөн тоо гэнэ. Швейцарын шоколад үйлдвэрлэгч компани “Линдт” энэоны эхний хагаст үнээ15.8 хувиар өсгөснөө мэдэгдэв. Тус компани урт хугацааны гэрээгээр какаоны өндөр өртгийг нөхөж чадсан ч үнэнэмэхээс аргагүйд хүрснээучирлалаа. Кофены хувьд Бразил болон Вьетнам дахь ургацын хомсдол, нийлүүлэлтийн зөрүү зэргээс шалтгаалан “арабика”, “робуста” үрийн үнэогцом өсөөд байна. Шинжээчдийн үзэж буйгаар какао, кофены хувьд түүхий эдийн зах зээлд богино хугацаанд үнэбуурах нөхцөл хараахан бүрдээгүйг сануулав. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн дэд бүтэц, дайн болон ложистикийн хүндрэл зэрэг хүчин зүйл цаашдын ханшийн савлагаанд нөлөөлөх магадлалтай гэжээ. Өөрөөр хэлбэл, амттан, кофенд төлөх мөнгө цаашид ч өсөх төлөвтэй.
Д.Сэлэнгэ