Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахиж, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор үндэсний 29 хороо, зөвлөлийг татан буулгасны дотор “20 минутын хот” багтсан. Энэхүү хороог татан буулгасантай холбоотойгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу “20 минутын хот” хөгжлийн төвийн үйл ажиллагааны цар хүрээг хумьж, шаардлагагүй төсөл, хөтөлбөр, тендерүүдийн санхүүжилтийг царцааж эхэлжээ. Тухайлбал, тус төвөөс энэ сарын 23-нд зарлахаар төлөвлөж байсан “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ”-ний тендерийг цуцалж, санхүүжилтэд нь хуваарилсан 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна.
Уг тендер нь хотын төвлөрлийг сааруулж, нийгмийн үйлчилгээг иргэдэд 20 минутын дотор хүргэх зорилгоор нийслэлд хэрэгжүүлж буй зам, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг нэгдсэн менежментээр хангахад чиглэж байсан ч Засгийн газар шаардлагагүй ажил, хэмнэж болох зардал гэж үзжээ.
Ж.Сувд