Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ЕрөнхийлөгчийнзарлигаарГавьяат жүжигчин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьт Гавьяат тамирчин цол хүртээлээ. Н.Батсуурь нь 2014, 2018, 2019, 2024 оны Төрийн их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын 10 дахь Дархан аварга болсон юм. Мөн тэрбээр жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер билээ.
С.Жавхлан нь Монгол орныхоо бүх аймаг, хотоор2003-2015 онд зургаан удаа тойрч, аялан тоглолт хийжээ. Мөн АНУ, БНСУ, Япон, Европын Холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд ая дуугаа өргөсөн байна. Түүнчлэн “Хамаг Монгол” төслийн хүрээнд буриад, өвөрмонгол, халимаг, тува дуучидтайхамтран томоохон уран бүтээлүүд хийсэн билээ. Тэрбээр Монгол, Буриад, Халимаг, Туваулсын Гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж байжээ.
Э.Сондор