Нийслэлийн цагдаагийн удирдах газраас баяр наадмын үеийн нөхцөл байдал болон зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны талаар өчигдөр мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 2-ноос энэ даваа гаргийг хүртэлх хугацаанд нийт 117 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ. Тухайлбал, орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 иргэнийг илрүүлсэн байна. Мөн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, найман иргэн нас баржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмтсэн хүний тоо 56, нас барсан тохиолдол 60 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Ихэвчлэн хурд хэтрүүлэх, урьдчилан тооцоолж, аюулгүй байдлаа хангахгүйгээр автомашин гүйцэж түрүүлснээс үүдсэн осол байгаа аж. Иймд цагдаагийн байгууллагынхан осол байнга гардаг байршил буюу хар цэгүүдэд иргэд амраад хөдлөх хэсэг болон шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг байршуулжээ.
У.Сүрэн