Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж эхэлжээ. Тодруулбал, мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгахын тулд газрын зургаар илэрхийлж буй гэнэ. Ингэснээр автобусны явах чиглэл, хүрэх газрыг хүүхэд, өндөр настан зэрэг хэн ч харсан ойлгомжтой болгох юм байна. Өмнө нь самбарын бүх мэдээллийг гараар шивж, зурж бүтээдэг байсан бол одоо нарийн деталиудыг ч тодорхой оруулж, туршиж эхэлсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газрынхан хэлсэн юм. Мэдээллийн самбарыг автоматжуулах ажлыг “Дата дэүс” ХХК-ийнхан гүйцэтгэж буй бөгөөд автобусны буудал болгонд чиглэлийн мэдээллийг газрын зурган дээр автоматаар харуулна гэдгийг онцолсон.
Ч.Болор