ХБНГУ-д хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, суудлын галт тэрэг осолдож, гурван хүн нас баржээ. Тодруулбал, Мюнхен хотоос баруун тийш 158 км-ийн зайд орших Ридлингены ойролцоо уржигдар орой суудлын галт тэрэг замаасаа гарч, жолоочоос гадна 36 болон 70 настай зорчигч амиа алдсан байна. Эл галт тэргэнд нийт 100 гаруй хүн явснаас 41 нь гэмтэж, гурав нь ийн нас баржээ. Цагдаа нар “Тус бүс нутагт их хэмжээний бороо орсноос үүдэн хөрсний гулгалт үүссэн. Галт тэрэг гаднын нөлөөтэй замаас гарсан байж болзошгүй гэх нотлох баримт алга” гэв.
Э.Сондор