Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ойрын зайд буюу орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх агаарын хөлгөө Канад улсын “Bom¬bardier” үйлдвэрийн “CRJ-700” онгоцоор нэмснээ өчигдөр зарлалаа.
Тус хөлөг нь түлш багазарцуулдаг, ижил төрлийн онгоцтой харьцуулахад бүхээгийн зай талбай уужуу, суудал өргөн, тээш хадгалах хэсэг нь багтаамж сайтай зэрэг давуу талтай гэнэ. Тэрчлэн дэвшилт аэродинамик бүтэц болон хүчирхэг хөдөлгүүрээр тоноглогдсон, хөөрөлтийн үеийн хүч өндөртэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг зэргээрээ манай орны нөхцөлд илүү тохирсон гэдгийг агаарын тээврийн компанийнхан танилцуулав.
МИАТ дотоодын нислэгийн хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдэд тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор өнгөрөгч онд мөн ийм загварын агаарын хөлөг худалдан авч, “Мазаалай” гэж нэрлэсэн. Тэгвэл өчигдөр хүлээн авсан онгоцондоо “Ирвэс” гэдэг нэр өгчээ.
Ж.Сувд