Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт суудлын хоёр автомашин мөргөлдөж, хүүхэд хавчуулагдсан тухай дуудлага уржигдар ОБЕГ-т 19.31 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Тоёота Приус-30” болон иргэн А-гийн улсын дугааргүй “Тоёота Приус-41” загварын суудлын автомашин мөргөлдсөн байж. Улмаар иргэн О-гийн автомашинд зорчиж явсан найм болон зургаан настай хоёр хүүхэд бүхээгт нь хавчуулагдсаныг эсэн мэнд гаргаж, яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн гэнэ. Иймд дээрх байгууллагынхан авто замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, суудлын бүсээ тогтмол зүүхийг иргэдэд анхаарууллаа.
У.Цэцэг