АНУ-ын Остин хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Counter strike-2”-ын “BLAST.tv Austin major-2025” ДАШТ-д дэд байр эзэлсэн “MongolZ” баг ХБНГУ-д болж буй “IEM Сologne-2025” цуврал тэмцээнд урилгаар оролцож байна.
Манай баг уржигдар Францын “Team vitality” багт 0:2-ын харьцаагаар хожигдож, хэсгээсээ хоёрт жагсан, тус тэмцээний шилдэг зургаан багийн нэг болсон. Тэгвэл “MongolZ”-ийнхэн шигшээ шатанд маргааш Украины “Natus vincere” багтай тоглох нь.
Тус хоёр баг өмнө нь таван удаа тоглоход манай залуус хоёрт нь хожиж байжээ. Хэрэв энэ удаа “MongolZ” хожвол багуудын ялалтын тоо тэнцэж, дараагийн шатанд “Team spir¬it”-тэй өрсөлдөх эрхтэй болох юм. Ташрамд дурдахад, “IEM Сologne-2025” нь “Counter strike”-ын хамгийн том гурван тэмцээний нэг бөгөөд шагналын сан нь 1.2 сая ам.долллар аж.