Зүүн Азийн үндэсний олимпын хороодын зохион байгуулж буй Залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалт өнөөдөр БНХАУ-ын Харбин хотод эхэлж байна. Манай улсаас Монголын ширээний теннисний холбооны дөрвөн тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Ким Ён Сү нар оролцож буй аж. Тэд бусад улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийхээс гадна олимпын аваргуудтай уулзаж, нөхөрсөг тэмцээн, соёл, аяллын зэрэг олон талт үйл ажиллагаанд оролцох гэнэ.
Хамтарсан бэлтгэлд оролцох баг тамирчдыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүлээн авч уулзахдаа олон улсын хөтөлбөрт оролцох нь залуу тамирчдад сорилт, өсөлт, шинэ харилцаа, туршлага хуримтлуулах боломж болохыг онцолсон байна.
Ч.Цэлмэг