Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ОХУ-ын Тункений тусгай хамгаалалттай газрын судлаач, байгаль хамгаалагчидтай хамтран цоохор ирвэсийн тархац нутаг, шилжилт хөдөлгөөний судалгааг хоёр орны хилийн бүсэд хийж байна. Судалгааны эхний үе шатны ажлуудыг өнгөрсөн сарын 2026-нд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хийсэн бол дараа нь Тункений тусгай хамгаалалттай бүсэд хяналт мониторингоо үргэлжлүүлэх нь.
Цоохор ирвэс нь Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 оронд тархан нутагладаг бөгөөд эдгээр улсын Засгийн газар “Дэлхийн цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг юм. Монгол, Оросын хамтарсан судалгааг энэхүү хөтөлбөрийн хүрээнд, мөн өнгөрсөн оны сүүлчээр хоёр орны баталсан “Хил дамжсан өндөрлөг газруудад нэн ховор зүйл-цоохор ирвэсийн тандалт, судалгаа хийх” хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж буй аж. Судалгааны хүрээнд Хөвсгөлийн уулархаг бүсэд анх удаа хяналтын камер байршуулжээ.
Н.Буян