Хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Дэрэн” клубийн төвийн хамгаалагч О.МөнхОргил Тайванийн “Тайчун футуро” клубт легионероор тоглох нь. 23 хүртэлх насныхны шигшээ багийн ахлагч тэрбээр дээд лигийн мөнгө, хүрэл медальтай. Өдгөө 26 настай, Монголын дээд лигийн тэмцээнд 10 гаруй жил тасралтгүй оролцсон түүний хувьд хамгаалалт, довтолгооны байрлалд жигд тоглодог ур чадвартай тамирчдын нэг. Тус клубийнхэнтэй нэгдсэнийхээ дараахан “AFC challenge league”-т өрсөлдөнө.
Ташрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбооны Техникийн захирлаар Румын гаралтай ХБНГУ-д боловсрол эзэмшсэн, Олон улсын хөл бөмбөгийн про зэрэглэлтэй дасгалжуулагч Андреас Спиер томилогдон ажиллаж буй. Тэрбээр ХБНГУ-ын “SV darmstadt 98”, “SV wehen wiesbaden”, Монголын “FC Ulaanbaatar” клубт дасгалжуулагч, БНХАУын “Eintracht frankfurt” клуб, мөн Кени улсын хөл бөмбөгийн холбооны техникийн захирал, Руанда улсын эмэгтэйчүүдийн 20, Кенийн 15, 17, 23 хүртэлх насныхны шигшээ, APR FC-ийн үндсэн баг, академийн ахлах дасгалжуулагчаар ажиллажээ. Манай улсын дасгалжуулагчдын ур чадварыг ахиулах, урт хугацааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, тогтолцооны суурийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Г.Бат