БНСУ-ын Засгийн газар БНХАУ-ын бүлэг жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Энэ нь ирэх сарын 29-нөөс 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэл буюу есөн сарын хугацаанд хэрэгжих аж.
Эргэн сануулахад, АНУ, БНСУ-ын технологийн салбар дахь хамтын ажиллагаанаас үүдэн солонгос жуулчдад урт хугацаанд тавьсан визийн хатуу шаардлагаа өмнөд хөрш энэ оны хавар цуцалсан юм. Ингэснээр Өмнөд Солонгосын иргэд Хятадад визгүй зорчих эрхтэй болсон. Тэгвэл БНСУ ийм шийдвэр гаргаснаар хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж бүрдэв.
Энэхүү шийдвэр нь аялал жуулчлалыг идэвхжүүлэх, дотоодын эдийн засгийг сэргээх зорилготойгоос гадна Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт (APEC)-ын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого гэдгийг БНСУ-ын Засгийн газраас онцолжээ.
Н.Мишээл