Хөгжим болон подкастын стрийминг платформ болох “Spotify”-ийн “Premium” багцын үнэ нэмэгдэх нь. Тодруулбал, ирэх сараас эхлэн Ойрх Дорнод, Африк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын сонсогчдод зарим багцын захиалгын үнэ өөрчлөгдөхийг цахим шуудангаар нь дамжуулан мэдэгдсэн байна. Тус багцын үнэ 10.99 ам доллароос 11.99 болж өсөх ба үүнийг ашигласнаар илүү чанартай акустик дуугаралттай, зар сурталчилгаагүй, интернэтгүй орчинд дуу хөгжим тоглуулах боломжтой гэнэ. Өнгөрсөн долоо хоногт эл платформын хувьцааны үнэ 11 хувиар буурсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байж болзошгүй аж. Одоогийн байдлаар “Individual” багцын сард ашиглах үнэ 5.49 ам.доллар, “Student”-ийнх 2.99, хоёр хүртэлх хүн ашиглах боломжтой “Duo”-гийнх, зургаа хүртэлх хэрэглэгч дундаа ашиглаж болох “Family” багцынх 9.49 ам.доллар байна. Манай улсын сонсогчдод энэ шийдвэр нөлөөлөх, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Д.Сэлэнгэ