Ипотекийн зээлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад Монголын ипотекийн корпорацынхан ийн хариулжээ.
-Ипотекийн зээлийн урьдчилгаанд барьцаалсан орон сууцаа хэрхэн чөлөөлөх вэ?
-Орон сууцын зээлийн үлдэгдэл дүн нь худалдан авсан орон сууцын үнэлгээний 70 хувь болон түүнээс доош байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрт барьцаалсан орон сууцаа чөлөөлөх боломжтой. Энэ тухай хүсэлтээ зээл авсан банкны салбартаа хандаж гаргана.
-Үндсэн зээлдэгчээр нөхөр хамрагдаж буй тохиолдолд эхнэр нь хүүхдээ асрах чөлөө (декрит)-тэй байх хугацаанд хамтран зээлдэгч болох боломжтой юу?
-Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ипотекийн зээлийн хамтран зээлдэгчээр орох боломжтой. Өрхийн орлогыг үндсэн зээлдэгчийн орлогоор тооцож, өр орлогын харьцаа 45 хувь байх гэдэг шалгуурыг хангуулна. Харин хүүхэд асрах чөлөөнөөс эргэн ажилдаа ороод гурван сар болсон үедээ хамтран зээлдэгчээр орох тохиолдолд орлогын гурван сарын дунджаар тооцож, өрхийн орлогын тооцоололд оруулж болно.
Ч.Туяа