Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүү¬ лэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн дагуу Дархан, Сэлэнгийн бүсийн “Үйлдвэр технологийн парк”ийн хөгжлийн төлөвлөгөө болон Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ-ийг батлуулан, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учралаар ахлуулсан энэхүү ажлын хэсэг төслүүдийн ерөнхий танилцуулга, зарчмын санал нэгтгэх анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Дархан, Сэлэнгийн бүсийн “Үйлдвэр технологийн парк”, түүнд тулгуурласан “Ган үйлдвэрлэлийн цогцол¬бор” байгуулах төсөл нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдэд багтсан бөгөөд урьд¬ чилсан суурь судалгаагаар 412.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Гэвч ашиглалтад оруулсны дараах гангийн үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж их, ач холбогдол өндөрт тооцогджээ. Иймд уг төслийн ТЭЗҮ-ийн тодотголыг даруй батлуулан, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Г.Сансар