Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод ирэх сарын 25-26-нд “Эмэгтэйчүүд, жендер ба манлайлал-2025” олон улсын хоёрдугаар бага хурал болно. БНЭУ-ын Рама, Тайландын Шинаватра их сургуулиас хамтран зохион байгуулж буй тус бага хурал “Эрх мэдлийн тогтолцооны шинэчлэл” сэдвийн дор өрнөх юм.
Шилдэг судлаач, эрдэмтэн, манлайлагч бүсгүйчүүд уг арга хэмжээнд оролцож, эрх тэгш боломж, цалин хангамж, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл, тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж буй талаар санал бодлоо солилцох нь. Мөн улс төр, нийгэм, эдийн засаг гээд олон салбарт эмэгтэйчүүд амжилт, ахиц дэвшил гаргахад учирдаг саад бэрхшээлийг хэрхэн даван туулах стратеги, сайн туршлагыг хуваалцах юм байна. Эмэгтэйчүүдийг чадавхжуулж, манлайлах чадварыг хөгжүүлэх, цаашдын түншлэл үүсгэх нь энэхүү олон улсын арга хэмжээний зорилго гэнэ.
С.Уул