Нийслэлд агаарын чанар хэмжигч суурин харуул бүхий 19 станц бий. Тэгвэл үүний тоог ирэх онд гурваар нэмэх нь. БНСУ-ын Үндэсний ассамблей, Байгаль орчны корпорац, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ын төлөөлөгчид саяхан манай улсад ажиллахдаа ирэх онд Улаанбаатар хотод нэмэлтээр гурван станц суурилуулж, шаардлагатай бусад багаж, тоног төхөөрөмжийг олгохоор болсноо мэдэгдсэн байна. Монгол, БНСУ-ын Засгийн газар хамтран “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд 2025 онд багтаан бүх аймгийг агаарын чанар хэмжигчтэй болгох зорилт тавьсан бол ирэх жилээс нийслэлд нэмэлтээр станц суурилуулах аж.
Ж.Сувд