“Монголын эмнести интернэшнл”, “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагынхан МУИС болон “Шихихутаг”, “Отгонтэнгэр” их сургуультай хамтран нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлийн 111 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ирэх аравдугаар сард зохион байгуулах гэж байна. Хуралд оролцох судлаач, түүхчдийг ирэх сарын 10 хүртэл бүртгэж, илтгэлийг нь цахимаар хүлээн авах аж.
Энэхүү бүтээлийг Монгол Улсын Үндсэн хуулийнэх суурь, ноорог гэж үзэх үндэслэл бийг түүхчид олон талаас нь тодруулж, судалсан байдаг. Үүнээс эш санаа авч улсын дээд, доод хурлыг үүсгэн байгуулах, сургалт, хүмүүжлийн газар нээн ажиллуулах, бүх нийтийг гэгээрүүлэх зэрэг нийгэмд тустай олон ажлыг хэрэгжүүлж, 1924 онд БНМАУын анхдугаар Үндсэн хуулийг баталсан гэж үздэг юм билээ. Тэгвэл дээрх бай¬гууллагынхануг бүтээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн энэ өдөр хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж иржээ. Ташрамд дурдахад, “Улсын эрх”-ийн эх бичвэр өдгөө Үндэсний төв архивт хадгалагдаж буй аж.