Энэтхэгийн дээд шүүхээс хотуудын захирагчдад эзэнгүй нохдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг даалгалаа. Тодруулбал, нийслэл Дели болон түүний ойролцоох бүс нутагт хүүхэд, ахмадууд нохойд хазуулснаас үүдэн бэртэх, галзуу өвчин тусах тохиолдол сүүлийн саруудад эрс нэмэгдсэн байна. Тус шийдвэрийн дагуу хоёр сарын дотор нохдын хоргодох байр барьж, ариутгал, халдваргүйтүүлж, үржлийг нь зогсоон, вакцинжуулах бөгөөд CCTV камерын хяналтын системээр дамжуулан тэднийг дахин гадагш гаргахгүй гэнэ. Өнгөрсөн даваа гарагт гарсануг тогтоолыг Амьтан хамгаалах байгууллагуудын холбооны зүгээс хүчтэй эсэргүүцэж, “Өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж чадахгүй сул до-рой амьтдыг хорих нь хүнлэг бус” гэцгээж байна. Энэтхэг нь галзуу өвчний хамгийн өндөр тохиолдолтой улс ба жилд ойролцоогоор 5700 орчим хүн нас бардаг хэмээдэг ч ДЭМБ-ынхаар энэ тоо 20 мянгад хүрдэг байна. 2012 оны тооллогоор Дели хот 60 мянган эзэнгүй нохойтой гэж бүртгэгдсэн боловч өнөөгийн байдлаар нэг саяд хүрсэн байж болзошгүй гэнэ. Тухайлбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар Энэтхэгийн нийслэлд нохойд хазуулсан 35 198, галзуу өвчний 49 тохиолдол гарсан хэмээн хотын захиргааны тоон мэдээлэлд дурджээ. Амьтны эрхийг хамгаалахүйл ажиллагаа эрхэлдэг “Peta india” байгууллагын ахлах мэргэжилтэн Мини Аравиндан “Хэдэн мянган нохойд зориулан хоргодох байр барьж, түүнийг ажиллах хүчээр хангах боломжгүй. Маш их зардал гарах болно” гэж байр сууриа илэрхийлжээ.
Д.Хэрлэн